“БУЛГАН” 6 ДУГААР БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛ БОЛЛОО

Булган сумын “Булган” 6 дугаар багийн Иргэдийн нийтийн хурал 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд:

  • Цагдаагийн газрын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны мэдээлэл
  • Булган сумын өвөлжилтийн бэлэн байдал болон байгаль орчны мэдээлэл
  • Хоршоо хөгжүүлэх сангийн мэдээлэл
  • Төв номын сангийн сургалт, мэдээлэл

Хурлын үеэр сумын ИТХ-ын дарга Б.Ганзориг, Булган сумын Засаг даргын орлогч Д.Оюунгэрэл, багийн Засаг дарга Ч.Оюундэлгэр, ИТХ-ийн төлөөлөгч Д.Баасансүрэн, ИТХ-ийн төлөөлөгч Ч.Амаржаргал нар цаг үеийн мэдээ мэдээллийг өгч, иргэдийн сонирхсон асуултуудад хариулж, санал солилцлоо.

https://www.facebook.com/bulgansum.bulganaimag/posts/pfbid0mzH7zSdhnejhYG8AmyCnn3S3kfc38mycP1Vv1QQzkfWQA89QZCcSBp9QdePCFqgal

Хариулт үлдээнэ үү