Аймгийн “Байгаль хамгаалах сан”-гийн хөрөнгөөр 1 ширхэг хог хаягдлын тоноглогдсон автомашиныг 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр өгсөн бол өнөөдөр буюу 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр мөн тус сангийн хөрөнгөөр 2 ширхэг хог хаягдал тээвэрлэх автомашиныг Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-эрдэнэ, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга А.Гантөмөр нар Булган сумын ТҮАнгид хүлээлгэн өглөө.
Булган сумын хог хаягдал тээвэрлэх автомашины парк шинэчлэлт үе шаттайгаар хийгдэж байгаа бөгөөд цаашид Булган сумын хөрөнгө оруулалтаар Гэрэлтүүлгийн засвар үйлчилгээнд ашиглах тусгай зориулалтын кран өвч өгөхөөр төлөвлөгдөж байна.