XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн босгон дээр Булган сумын 6-р багийн иргэн Моломын Чинбат болон гэргийн Бямбаагын Энхбаяр нар “Улсын аварга тариаланч” цол хүртлээ. Нутаг орны газар тариалангийн хөрс хамгаалах дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлж эрчимжүүлэх, нэгжээс хураан авах ургац, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах болон нийгэмд оруулж байгаа ололт амжилтаар манлайлан УЛСЫН аварга тариаланч цол хүртсэн эрхэм таны гэр бүлд баяр хүргэж, аз жаргал эрүүл энхийг хүсэн ерөөе.
