Ачуут гол болон байнгын урсацтай хөрсний уснаас халиа тошин үүсч, ойр орчмын айл өрхүүдийн хашаа, байшин усанд автаж хөлдөх эрсдэл үүсээд байна. Иймд Булган сумын Онцгой комиссын дарга П.Нөхөрлөлбаяраар ахлуулсан ажлын хэсэг шуурхай хуралдаж, мэргэжлийн ангийн 30 гаруй албан хаагч, 3 машин техникийн бүрэлдэхүүнтэйгээр халиа тошингийн голдирлыг өөрчлөхөөр ажиллаж байна.
Мөн халиа тошинд өртөх эрсдэл бүхий айл өрхүүд хашаа байшингаа эрсдэлээс хамгаалах арга хэмжээ авч хамтран ажиллахыг уриалж байна.
Зуны улиралд үерт, өвлийн улиралд халиа тошин, ус мөсөнд, хаврын улиралд шар усны үерт өртөх өндөр эрсдэлтэй тул иргэдийг байгалийн хуурай жалга сайр, булаг шанд, гол горхи, үерийн хамгаалалтын далан сувагт оршин суухгүй байхыг анхааруулж байна.
Энэхүү ажилд туслалцаа үзүүлэн хамтран ажилласан Булган сумын Тохижилт үйлчилгээний анги, “Булган мээж” ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлье.