БУЛГАН СУМЫН МАЛ ЭМНЭЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГЖТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

Булган аймгийн Мал эмнэлгийн газар, Булган сумын Засаг даргын орлогч болон суманд үйл ажиллагаа явуулж буй мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүдийн хооронд 2026 онд хамтран ажиллах гурвалсан гэрээг үзэглэлээ.

Булган аймгийн Мал эмнэлгийн газрын Захиргаа, санхүү албаны дарга Ц.Энхмаа, Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Б.Алтанбулаг, Халдварт, тандалт судалгаа хариуцсан мэргэжилтэн Р.Түмэн-Эрдэнэ болон Булган сумын багийн Засаг дарга нар оролцов.

Мөн улсын хэмжээнд зохион байгуулж буй гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх яаралтай дархлаажуулалтыг шуурхай зохион байгуулж, 2026 оны 04 дүгээр сарын 15-ны дотор бүрэн хамруулах чиглэлээр сумын Засаг даргын орлогч болон багийн Засаг дарга нарт мэргэжил, арга зүйн зөвлөмж өгч ажиллалаа.

Булган сумын ЗДТГазар

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

Хариулт үлдээнэ үү