БУЛГАН СУМЫН ГЭР ХОРООЛЛЫН ГУДАМЖ ХООРОНДЫН ГЭРЭЛТҮҮЛЭГ АШИГЛАЛТАД ОРЛОО.

Булган сумын 2024 оны төсвийн хөрөнгө оруулалтаар “2, 3, 4, 5, 6 дугаар багуудад гудамж хоорондын гэрэлтүүлэг” хийх ажлыг Улаанбаатар хотын “Оджи од” ХХК 156,3 сая төгрөгийн санхүүжилтээр гүйцэтгэж ашиглалтад хүлээлгэж өглөө. Гудамж хоорондын гэрэлтүүлэг нэмэгдсэнээр гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж, аюулгүй зорчих таатай орчин нөхцөл бүрдэж байгаа юм.

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

Хариулт үлдээнэ үү