БУЛГАН СУМЫН “АГУЙТ” 3 ДУГААР БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛ БОЛЛОО

БУЛГАН СУМЫН “АГУЙТ” 3 ДУГААР БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛ БОЛЛОО

Булган сумын “Агуйт” 3 дугаар багийн Иргэдийн нийтийн хурал 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд:

•Багийн Засаг даргын 3 дугаар улиралын тайлан

•Булган сумын ЗДТГ-ын Удирдлага болон мэргэжилтнүүд мэдээлэл өгөх

•Төв номын сангаас мэдээлэл өгөх

•БОАЖГ-ын мэргэжилтэн М.Алтанцэцэг хог ангилан ялгах талаар мэдээлэл өгөх

•Өрхийн эрүүл мэндийн төв мэдээлэл өгөх

Хурлын үеэр иргэдээс

✅5-р баг болон 3-р баг хооронд явган хүний зам хийж, хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах

✅ӨЭМТ-ийн эмч нарын тоог нэмэгдүүлэх тухай саналыг аймгийн ЗДТГ-т хүргүүлэх талаар

✅Өрхийн эмнэлгийн хяналтад байдаг иргэдийн эм тарианы бэлэн байдлын талаар

✅ӨЭМТ дээр гарын хээ уншигдахгүй байгаа учир эмийн хөнгөлөлтөд хамрагдаж чадахгүй байгаа талаар

✅Хогийн сав дахин хийгдэх эсэх, Булган аймгийн Байгаль орчин аялал жуучлалын газарт Булган сумын 6 багийн БЗД нарын хүсэлтийн дагуу 474 хогийн сав хийлгэх албан тоот санал хүргүүлсэн талаар

✅Модны гарал үүсэл олголт удаашралтай байгаа талаар

✅Ашиглагдахгүй байгаа талбайн шарилжийг хэрхэн яаж цэвэрлэх талаар

✅Замын гэрэлтүүлэг асахгүй байгаа талаар

✅Хэсгийн ахлагч нар айлуудаараа явж судалгаа авахгүй байгаа зэрэг асуудлуудыг хөндөж санал солилцлоо.

Хариулт үлдээнэ үү