“Та чи бид чадна” НҮТББ-тай хамтран “Мөрөөдлийн гоол-2026” Булган сумын аварга шалгаруулах U10, 11 насны хөлбөмбөгийн тэмцээн амжилттай зохион байгууллаа.
Тус тэмцээнд Булган сумын Ерөнхий боловсролын сургуулиудын нийт 10 баг хурд, хүчээ сорин оролцлоо.
Тэмцээний нэгдсэн дүнгээр:
Тэргүүн байранд 1-р сургуулийн баг
Дэд байранд 2-р сургуулийн баг
Гутгаар байранд 3-р сургуулийн баг
Шилдэг довтлогч Т.Тэргэл
Шилдэг хаалгач Э.Эрхэстэнгэр
Шилдэг хамгаалагч Б.Эрхэт нар тус тус шалгарлаа
Тэмцээнд идэвхтэй оролцсон нийт баг тамирчдадаа халуун баяр хүргэе.
Булган сумын ЗДТГазар


