БУЛГАН СУМЫН АВАРГА МАЛЧИН, ТАРИАЛАНЧИЙН ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА

🎊XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн босгон дээр 2025 онд мал сүргээ өсгөн үржүүлж, сумын эдийн засгийг хөгжүүлэх үйлсэд оруулсан хөдөлмөр бүтээлээ үнэлүүлж “Ачуут” 1-р багийн малчин Д.Улам-Оргилох эхнэр Б.Энхмаа, “Хужирт” 2-р багийн малчин Д.Базарлхам эхнэр М.Ариунчимэг, “Агуйт” 3-р багийн малчин Д.Цогтгэрэл эхнэр П.Эрдэнэцэцэг, “Булган” 6-р багийн малчин Ө.Батбаатар эхнэр О.Цэрэндэжидийн гэр бүл “СУМЫН АВАРГА МАЛЧИН”-аар шалгарч шагналаа гардан авлаа.

🎊“СУМЫН АВАРГА ТАРИАЛАНЧ”-аар Ж.Цогтгэрэл эхнэр Н.Пэрлэймаа

🎊“СУМЫН АЛДАРТ УЯАЧ”-аар Б.Бөхбат нар шалгарлаа.

🎊“АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН” өрхөөр шалгарсан “Ачуут” 1-р багийн малчин Сандагийн Пүрэвжамц, энхэр Бадарчийн Ариунгэрэл, “Хужирт” 2-р багийн малчин Бавуудоржын Цогтгэрэл, эхнэр Содовын Уранцэцэг нарт хүндэтгэл үзүүллээ.

Баяр хүргэж улам их амжилтыг хүсэхийн зэрэгцээ удахгүй аймаг, улсын аварга болохыг ерөөе.

Булган сумын ЗДТГазар

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

Хариулт үлдээнэ үү