БУЛГАН АЙМГИЙН ХОЙД БҮСИЙН СУМДЫН ИТХ, ЗДТГ-ЫН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН СПОРТЫН НААДАМ БОЛЛОО

🎊Булган аймгийн хойд бүсийн сумдын ИТХ, ЗДТГ-ын албан хаагчдын спортын наадам Хялганат тосгонд зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд нийт 9 сумын 300 гаруй албан хаагч оролцож, спортын 6 төрөлт тэмцээнд авхаалж самбаа, хурд хүчээ сорьж, харилцан туршлага солилцлоо.

🎊Булган сумын ИТХ, ЗДТГ-ын алба хаагчид Волейбол(эрэгтэй) төрөлд Дэд байр, 3х3 сагсан бөмбөг(эрэгтэй) төрөлд Тэргүүн байр, Бадминтоны төрөлд Тэргүүн байр, Тэмцээний буухиа төрөлд Тэргүүн байр, Хүндийн өргөлтийн +83кг жинд Гутгаар байр, Шилдэг довтлогчоор Ж.Мөнхжаргал, Шилдэг тоглогчоор М.Булганбаяр нар тус тус шалгарч өндөр амжилт үзүүллээ.

🎊Мөн тэмцээний нийт дүнгээр Булган сумын баг тамирчид шалгарч Шилжин явах цомын эзэд боллоо.

Булган сумын ЗДТГазар

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

Хариулт үлдээнэ үү