Булган аймгийн ЗДТГ, БТСГ, “ТА, БИ ЧИ БИД ЧАДНА” НҮТББ, Булган аймаг бага дарга нарын холбоо хамтран хүүхдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, бие бялдрын хөгжил, хамт олны харилцаа, багаар ажиллах чадварыг дэмжих , хөлбөмбөгийн спортыг түгээн дэлгэрүүлэх зорилготойтой 9-10 насны Аймгийн аварга шалгаруулах “Мөрөөдлийн Гоол-2025” тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.
9 насны ангилалд:
Тэргүүн байранд 3-р сургуулийн 4а анги
Дэд байранд 2-р сургуулийн 4в анги
Гутгаар байранд 1-р сургуулийн 4г анги
Шилдэг довтлогч Б.Амарбат
Шилдэг хаалгач Мөнхтэмүүлэн
Шилдэг хамгаалагч Н.Тэмүүжин нар тус тус шалгарлаа.
10 насны ангилалд:
Тэргүүн байранд 1-р сургуулийн 5б анги
Дэд байранд 2-р сургуулийн 5а,б холимог
Гутгаар байранд 2-р сургуулийн шигшээ
Шилдэг довтлогч Б.Эрхэт
Шилдэг хаалгач Ж.Амармөрөн
Шилдэг хамгаалагч Тэргэл нар тус тус шалгарлаа.
Тэмцээнд идэвхтэй оролцсон нийт баг тамирчиддаа халуун баяр хүргэе.
Булган сумын ЗДТГазар
