“БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ БУЛГАНЧУУД” ӨДӨРЛӨГ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Өнөөдөр хог хаягдлыг бууруулах, ангилан ялгаж дахин ашиглах чиглэлээр “БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ БУЛГАНЧУУД” өдөрлөгийг Булган аймгийн ЗДТГ, БОАЖГ, Иргэний нийгмийн байгууллагууд, Европын Холбооны санхүүжилттэй “Монгол улс дахь Хуванцар хог хаягдлыг дахин боловсруулах нь” төслийн багтай хамтран зохион байгууллаа. Өдөрлөгийн хүрээнд Булган сумын багуудын дунд дараах арга хэмжээнүүдийг зохион байгуулж, шилдгүүдийг тодрууллаа. Үүнд:

✅Жишиг гудамж шалгаруулах уралдаанд

🥇Тэргүүн байранд “Ачуут” 1-р баг

🥈Дэд байранд “Рашаант” 4-р баг

🥉Гутгаар байранд “Жаргалант” 5-р баг

✅Хуучин хувцас, өөдөс дахивраар хийсэн хувцас загварын уралдаан, шоу үзүүлбэрт

🥇Тэргүүн байранд “Амьдрах ухаан төв”-ийн багш Л.Наранзаяагийн бүтээл

🥈Дэд байранд “Хужирт” 2-р багийн “Чандмань эрдэнэ” коллекц

🥉Гутгаар байранд 3-р сургуулийн 11а ангийн сурагч Мөнхтуяагийн загвар

✅“Дэвжээ” тэмцээнд

🥇Тэргүүн байранд “Рашаант” 4-р баг

🥈Дэд байранд “Жаргалант” 5-р баг

🥉Гутгаар байранд “Хужирт” 2 дугаар баг

✅3*3-ын сагсан бөмбөгийн тэмцээнд

🥇Тэргүүн байранд “Рашаант” 4-р баг

🥈Дэд байранд “Хужирт” 2 дугаар баг тус тус шалгарлаа.

Арга хэмжээнд идэвхтэй оролцсон нийт иргэд, хүүхэд багачууд, хамтран зохион байгуулсан байгууллагууддаа талархал илэрхийлье.

2023.11.03

Хариулт үлдээнэ үү