АШИГЛАГДАХГҮЙ БОЛСОН ХУДГИЙГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАЖ АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Булган сумын “Рашаант” 4-р багийн нутаг дэвсгэрийн Шанд дахь бэлчээрийн худгийг “Булган Ундарга” ХХК-тай хамтран сэргээн засварлалаа. Худгийн хэвийн ажиллагааг хангахад шаардлагатай байсан 6500 ваттын хүчин чадал бүхий мотор, 36/26 насосыг дагалдах хэрэгслийн хамт 3.6 сая төгрөгөөр шинээр сольж, ашиглалтын бүрэн бүтэн байдлыг хангуулахаар малчин Х.Чулуунбаатарт эзэмшүүлэн гэрээ байгуулж, эд хөрөнгийн бүртгэл хөтлөн ажиллалаа.

Худаг ашиглалтад орсноор Шанд орчмоор нутагладаг малчин өрхүүд малаа услах боломж нөхцөлөөр бүрэн хангагдаж байна.

Хариулт үлдээнэ үү