You are currently viewing Англи хэлний багш нар БНСУ-д мэргэжил дээшлүүлж байна.

Англи хэлний багш нар БНСУ-д мэргэжил дээшлүүлж байна.

Булган сумын Засаг даргын “Ирээдүйд тэмүүлсэн хот” үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хүрээнд боловсролын салбарт оюутан залуус, төрийн албан хаагч, багш ажилтныг мэргэжил дээшлүүлэх боломжоор хангах, мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх үүднээс 2023 оны 03 дугаар сард “Глобал удирдагч” их сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний хүрээнд Булган сумын ЕБС-ийн Англи хэлний 3 багшид дэмжлэг үзүүлэн БНСУ-ын Чэжү аралд Англи хэлний багш нарт зориулсан Corem Education 14 хоногийн вакуум сургалтад хамруулж байна. Эдгээр багш нар энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар Англи хэлний мэдлэг, заах арга зүй, ур чадвараа дээшлүүлэх боломж бүрдэж байна.

Хариулт үлдээнэ үү