Булган аймгийн Булган сумын Засаг Даргын Тамгын Газар

Хуудас:  1   2  ( 11 мэдээ )

2020 оны байдлаар Хүүхдийн тусламжийн 108 утсанд Булган сумтай холбоотой 4 дуудлага мэдээлэл ирсний дагуу тухайн өрхүүдэд ажиллахад гэр бүлийн хүчирхийллийн дуудлага байсан бөгөөд гол төлөв архидан согтуурч, улмаар хүүхдүүдийг үл хайхарсан, гэр орноосоо хөөж туусан, бага насны хүүхдүүдийн дэргэд архидан согтуурсан зөрчил байсан. Тухайн зөрчлүүд дээр сумын болон багуудад байгуулсан хамтарсан багийнхан ажиллаж зөрчлийг арилган, Гэр бүлийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хуулийн талаар мэдээлэл зөвлөгөө өгч ажиллалаа.

дэлгэрэнгүй

Багийн Засаг дарга нар 7 хоног бүрийн Мягмар, Пүрэв гарагуудад айл өрхөөр явж ажиллахдаа эрүүлжигдсэн иргэд, тэдний гэр бүлийн гишүүдтэй уулзаж зөвлөгөө өгөх ажлыг тогтмолжуулснаас гадна Эрүүл ирээдүй хөтөлбөрийн ажлын хэсгээс зорилтот бүлгийн иргэдтэй ганцаарчилсануулзалт хийх, зөвлөгөөөгөх, гэрээр айлчлан зөвлөмж мэдээлэл өгөх ажлыг хийж тодорхой үр дүнд хүрээд байна.

2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр “Эрүүл ирээдүй” хөтөлбөрийн ажлын хэсэг, Цагдаагийн газрын хэсгийн байцаагчийн хамт сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг тусгай зөвшөөрөл бүхий дэлгүүрүүдийн үйл ажиллагаанд хяналт тавих, тандалт хийх, хөтөлбөрийг сурталчлах, холбогдох хууль, журмыг хэрэгжүүлж ажиллах талаар зөвлөгөө мэдээлэл өгөх ажлыг хийлээ.

Гэр хорооллын тусгай зөвшөөрөлтэй зарим дэлгүүрүүд шөнө оройн цагаар согтуу иргэдэд үйлчилдэг талаар иргэдээс ирсэн гомдол мэдээллийн дагуу багийн Засаг дарга, хэсгийн цагдаатай хамтран шаардлага тавьж, зөвлөмж сануулга өгөх,“Сайн хөрш”-ийн бүлгийн гишүүд тусгай зөвшөөрөлтэй дэлгүүр, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг айл өрхөөр эргүүл хийж хяналт тавих ажлыг тогтмолжуулсан нь зохих үр дүн үзүүлж байна.

дэлгэрэнгүй

7 хоног бүрийн Мягмар гарагт ”Иргэнд ойр төрийн үйлчилгээ” нэвтрүүлэгт мэргэжилтнүүд, харъяа байгууллагуудын захирал, эрхлэгч нар хуваарийн дагуу оролцож эрхэлсэн ажил үүрэг болон хууль, эрх зүй, зөрчигдөж буй асуудлын талаар зөвлөгөө мэдээлэл өгч, иргэдийн сонирхсон асуултанд хариу өгөх ажил тогтмолжлоо.

Усны тухай хууль болон усыг хэмнэлттэй ашиглах талаар“Дэлхийн усны өдөр”-өөр усны зөв зохистой хэрэглээний мэдээлэл сурталчилгааг айл өрх, иргэдэд фэйсбүүк орчноор дамжуулан тогтмол сурталчилсан. Урин дулааны цаг болох 2, 3-р улиралд усан сан бүхий газраар Олон нийтийн цагдаа, Байгаль хамгаалагч нартай хамтран эргүүл хяналтыг зохион байгуулж, усан сан бүхий газрын эрүүл ахуйн хамгаалалтын бүсийн дэглэмийн хэрэгжилтийг хангуулж, голд машин угаасан 6 зөрчлийг илрүүлэн таслан зогсоож, холбогдох хуулийн зүйл заалтыг тайлбарлан таниулж, зөвлөгөө өгч ажилласан.

Мэргэжилтнүүд хариуцсан салбар, үйл ажиллагааныхаа чиглэлээр урьдчилан сэргийлэх шторк, мэдээллүүдийг сумын албан ёсны цахим хуудсанд байршуулан мэдээлэх ажлыг тогтмолжууллаа.

дэлгэрэнгүй

Мал эмнэлгийн тасаг мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, түүнийг даган гарсан дүрэм, журам малчдын хүлээх эрх үүрэг, сэг зэмийг хуульд заасны дагуу булж устгах, мал эмнэлэг үйлчилгээний нэгжийн хүлээх үүрэг хариуцлагын талаарх мэдээ мэдээллийг малчид, иргэд, хуулийн этгээдэд болон олон нийтийн хэрэгсэл болох телевиз, цахим хуудас, Facebook хуудсаар дамжуулан сурталчиллаа.

6-р багийн Буриадын хорооны 23 өрхийн 40-өөд иргэнд хуулийн талаарх мэдээлэл өглөө.

Мөн Эрээний өвөр, Гангатын малчин өрхүүдээр очиж сургалт зохион байгуулан малын эрүүл мэндийн талаарх хуулийн эмхтгэл, гарын авлага тарааж мэдээ мэдээлэл хүргэхэд 12 өрхийн 24 хүн хамрагдлаа.

Ачуут багийн 8 малчин өрхийн 15 иргэнд гарын авлага тарааж, хууль эрх зүйн зөвлөгөө, цаг үеийн асуудлаар ярилцаж, малчдын санал бодлыг сонсож, хуулийн талаар малчид, иргэд нэгдсэн нэг ойлголттой болсон.

Рашаант багийн малчин өрхүүдээр явж малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлын талаар сургалт сурталчилгааг зохион байгуулахад малчид идэвхитэй хамрагдлаа.Хөдөө аж ахуйн тасаг, Мал эмнэлгийн тасаг хамтран хууль эрх зүйн сургалтыг хөдөөгийн иргэд буюу Хөндлөн, Бөөрөлжүүт, Далт, Зүүн түрүүний эх, Ар өвөр зоо, Мээжийн ар, Хуурай, Ачуутын адагт нутаглаж байгаа малчид, аж ахуй эрхлэгч нарт хэсэгчлэн зохион байгуулж Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, Малын генетик нөөцийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Монгол улсын Засгийн газрын 167 дугаар тогтоол болон МАА-н салбарт мөрдөгдөж байгаа эрх зүйн актаар сургалт хийж сэг зэмийг хэрхэн зайлуулах талаар зөвлөмж өгч, цаг үеийн мэдээ мэдээллээр ханган, 108 өрхийн иргэдэд 230 гарын авлага, зөвлөмж тараагаад байна.

дэлгэрэнгүй

Мөн сум орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр Гэр бүлийн боловсролын тухай, хууль эрх зүйнсурталчилгаа, бага насны хүүхдийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр цуврал видео бичлэгийг Булган сумын ЗДТГ-ын цахим хуудсанд байршуулан мэдээлж байна.

Covid-19 халдварын улмаас хүүхдүүд гудамж талбайд тоглох нь ихсэж байгаатай холбогдуулан хяналт шалгалт хийхийн зэрэгцээ сургууль, цэцэрлэгийн багш нараар дамжуулан хүүхдүүдээ гадуур гаргахгүй байх, хараа хяналтаа сайжруулахыг эцэг, эхчүүдэд тогтмол сануулан ажиллаж байна.

Мөн гэр бүлийн хүчирийлэлтэй тэмцэх тухай хууль, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн, үйлдэгдэж болзошгүй нөхцөл байдалтай тулгарвал Цагдаагийн байгууллага, цагдаагийн албан хаагч, тухайн сум, багийн Засаг даргад мэдээлэх талаар гарын авлага бэлтгэн нийт иргэд болон Нэг цонхны үйлчилгээний төвөөр үйлчлүүлж байгаа иргэдэд тарааж байна.

Иргэдийг цаг үеийн мэдээ мэдээллээр хангах зорилгоор ажиллуулдаг самбаруудын мэдээллийг тогтмол хугацаанд шинэчилж байх үүргийг 3 ажилтанд хариуцуулан иргэдийг шинэлэг мэдээллээр тухай бүр хангаж байна.

Мөн гэр хороололд үйл ажиллагаа явуулдаг найман нэрийн дэлгүүрүүдээр явж архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн иргэдэд архи, согтууруулах ундаа худалдахгүй байх талаар зөвлөмж тараан ажилласан байна.

дэлгэрэнгүй

Худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд мөрдөж буй шинэчилсэн стандарт, норматив, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний  тухай үндэсний хөтөлбөр, Давс багатай бүтээгдэхүүний талаар авах зарим арга хэмжээний талаар 4 сургууль, 6 цэцэрлэг, нийтийн хоолны үйлчилгэээрхэлж байгаа 13 ААН, 3 иргэнд палкат, танилцуулга, гарын авлагыг тарааж, Сайхан Монгол телевизтэй хамтран Монгол хүний хоол хүнсний хэрэглээнд томоохон байр сууурь эзэлдэг улаан буудайн гурилыг хүн амын дунд түгээмэл дутагдаж буй 7 нэр төрлийн эрдэс бодис, амин дэмээр баяжуулсан 8 нэр төрлийн хоолны жорыг 14 хоногийн хугацаанд байршуулж иргэдэд хүргэсэн.

дэлгэрэнгүй

Коронавирус /covid-19/-ын халдвараас сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэхээр Эрүүл мэндийн сайдын 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн А/249 дүгээр тушаалыг амралтын газар, жуулчны бааз, зочид буудал, дэн буудал, фитнесс, саун, халуун усны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 8 төрлийн гарын авлага,covid-19 өвчинтэй холбоотой зөвлөгөөг нийтийн хоолны үйлчилгээ эрхэлдэг 5 аж ахуйн нэгж, хүнсний худалдаа эрхэлдэг 16 аж ахуйн нэгж, такси үйлчилгээ эрхлэгч иргэдэд хүргэлээ.

дэлгэрэнгүй

2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр сумын Засаг даргын орлогч, ХАА-н тасаг, Мал эмнэлгийн тасаг, 6-р багийн нийгмийн ажилтан зохион байгуулагчтай хамтран Булган сумын малчин өрхөөр явж малын хагас жилийн түүвэр тооллого хийх үеэр малчдад Малын генетик нөөцийн тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон бусад салбарын хуулиудыг сурталчилж гарын авлага хүргэлээ.

дэлгэрэнгүй

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хог хаягдлыг ил задгай шатаах, хөрс бохирдуулагч жорлон байгуулахыг хориглосон хуулийн зүйл заалтын хэрэгжилтийг хангуулах зорилгоор хөрс бохирдуулагч нүхэн жорлон ашиглагч 26 ААНБ болон Жаргалант зуслангийн айл өрхүүдийн судалгааг гаргажсумын Засаг даргын албан бичиг, стандартын жорлон барих зөвлөмжийн хамт өгч ажилласны дүнд12 аж ахуй нэгж байгууллага, 19 айл өрх зуслангийн болон эдэлбэр газартаа стандартад нийцсэн ариун цэврийн байгууламж барьж ашиглаж байна. 200 айл өрхийг төсөл хөтөлбөрт хамруулан эко ариун цэврийн байгууламж барих ажил амжилттай хэрэгжиж байна.

дэлгэрэнгүй

Байгаль орчны тухай хуулийн хэрэгжилтийг хангаж Булган сумын нутаг дэвсгэрт 03 дугаар сарын 10-ны өдрөөс 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл түймрийн онц аюултай зэрэгтэй, хуурайшилттай байх хугацаанд анхааруулга санамж зөвлөгөөг мэдээллийн хэрэгслүүдээр тогтмол явуулж урьдчилан сэргийлэх ажил арга хэмжээ зохион байгуулж ирлээ. 5 иргэнтэй морин эргүүлийн гэрээ байгуулан ажиллуулахаас гадна 64 айл өрхтэй өтөг бууц шатаахгүй байх, ил задгай гал түлэхгүй байх хэлцэл байгуулан ажиллаж, иргэдэд 230ширхэг санамж анхааруулга түгээсэн байна.

дэлгэрэнгүй
Хуудас:  1   2  ( 11 мэдээ )

Санал асуулга

Булган сумын ЗДТГ-ын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

Үр дүнг харуулах

Вэб холбоос

Цаг агаар