Булган аймгийн Булган сумын Засаг Даргын Тамгын Газар

“УРТЫН ДУУ МОРИН ХУУР” ХӨТӨЛБӨРИЙН 2017 ОНЫ ТАЙЛАН

      "Уртын дуу морин хуур" хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг 3 зорилтын хүрээнд 14 ажлыг төлөвлөснөөс төлөвлөгөөний хэрэгжилт 91 хувьтай биеллээ.
Хөтөлбөрийг сум орон нутгийн хэмжээнд хэрэгжилтийг сайтар ханган ажиллах зорилгоор харьяа байгууллагын удирдлагууд сумын Засаг даргатай байгуулах бүтээгдэхүүн нийлүүлэх үр дүнгийн гэрээнд тусгай захиалгат бүтээгдэхүүн болгон үүрэг чиглэл өгч ажиллалаа.
"Уртын дуу морин хуур" хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр сумын хэмжээнд морин хуур тоглодог, уртын дуу дуулдаг, цаашид сурах сонирхолтой иргэдийн судалгааг гарган мэдээллийн сан бүрдүүлэн үе шаттай сургалтуудад хамруулахаар бэлтгэж байна. Уртын дуу өвлөн суралцсан 30 хүн, цаашид сурах сонирхолтой байгууллага аж ахуйн нэгжийн ажилтан албан хаагчид иргэд одоогийн байдлаар 20 гаруй иргэд байна.

    Санал асуулга

    Булган сумын ЗДТГ-ын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

    Үр дүнг харуулах

    Вэб холбоос

    Цаг агаар