Булган аймгийн Булган сумын Засаг Даргын Тамгын Газар

БУЛГАН СУМЫН ЗАСАГ ДАРГЫН 2016-2020 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР, АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ

 

 Хөтөлбөрийн зорилго

      Булган сумын Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилго нь хүний хөгжил, иргэдийн оролцоон дээр тулгуурласан нийгэм, эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэх замаар төр, иргэний харилцаа холбоог бэхжүүлж иргэдийн ажиллаж, амьдрах нөхцлийг сайжруулан эрүүл, аюулгүй, ногоон орчин бүрдүүлэхэд чиглэсэн “Зөв” бодлого барьж ажиллахад оршино.

       Хөтөлбөрийн зорилтууд нь боловсрол, соёл, эрүүл мэнд, нийгмийн халамж, хамгааллын үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, өрхийн үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ, хоршоо нөхөрлөлийг дэмжих, мал аж ахуйн ашиг шим, үүлдэр угсааг сайжруулах, харилцаа холбоо, зам тээвэр, барилга байгууламж, бүтээн байгуулалтыг өргөжүүлэх, нийгмийн хэв журам, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, аж ахуй нэгж байгууллагын хамтын ажиллагааны уялдаа холбоог нягтруулах чиглэлийг агуулсан, төр захиргааны бодлого шийдвэрийг иргэдэд ил тод, хөнгөн шуурхай, хариуцлагатай хүргэх, харилцан уялдаа холбоо бүхий бие биенээ дэмжсэн асуудлуудыг тусгасан болно.

    Санал асуулга

    Булган сумын ЗДТГ-ын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

    Үр дүнг харуулах

    Вэб холбоос

    Цаг агаар