Булган аймгийн Булган сумын Засаг Даргын Тамгын Газар

МЭДЭЭ

1. Төв суурин газрын хөрсний бохирдлыг бууруулах талаар “Хог хаягдлын тухай” хуулийн 10.3.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хог хаягдалтай холбоотой дараахь үйл ажиллагааг хориглоно:

 

10.3.6. аж ахуйн нэгж, байгууллага нь хөрс бохирдуулагч жорлон байгуулах гэсэн хуулийн зүйл заалтын хэрэгжилтийг хангуулах зорилгоор хөрс бохирдуулагч нүхэн жорлон ашиглагч 23 ААНБ, зуслангийн газар эзэмшигч 4-н ААНБ-д хэрэгжүүлэх мэдэгдэл, ариун цэврийн байгууламжийн стандарт зөвлөмжийг түгээж ажиллав.

2. БОАЖГ-тай хамтран айл өрхийн хог хаягдлын ангилан ялгах сав ашиглалт болон хогоо ангилан ялгах дадал хэвшил хэрэгжиж байгаад хяналт хийв. Ихэнх айл өрх ангилан ялгалтыг буруу буюу хийхгүй байгаа байдал илэрч байна. Иймд ТҮА нь хогоо ангилан ялгасан айл өрхийн хогийг ачиж тээвэрлэх ба ачилтын үеэр хог ангилан ялгах зөвлөмж тарааж байхаар шийдвэрлэв.

3. 2.Аймгийн ГХБХБГ-ын мэргэжилтэн Отгонжаргал, газрын даамал Б.Цолмон нартай Булган сумын   6-р багийн нутаг дэвсгэр Залуус хороолол, Жаргалантын аманд зуслангийн газар эзэмшигч ААНБ, иргэдийн газрын зөрчил, газар эзэмшигчийн гэрээний биелэлтэнд үзлэг хяналт явууллаа. Жаргалантын аманд амралт аялал жуулчлалын зориулалтаар газар эзэмшигч 2 нэгж талбар, гэр бүлийн хэрэгцээний зуслангийн зориулалтаар газар эзэмшиж байгаа төрийн байгууллагын 4-н нэгж талбарын хог хаягдлыг цэвэрлүүлж, дур мэдэн сунгасан талбайг татуулах мэдэгдлийг өгч ажиллав.

 

    Санал асуулга

    Булган сумын ЗДТГ-ын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

    Үр дүнг харуулах

    Вэб холбоос

    Цаг агаар