Булган аймгийн Булган сумын Засаг Даргын Тамгын Газар

ЦЭВЭР ОРЧИН-ЦЭМЦГЭР БУЛГАН АЯНЫ ХҮРЭЭНД ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙГДЛЭЭ

      Булган сумын хэмжээнд “Цэвэр орчин-Цэмцгэр Булган” аяны хүрээнд байгаль орчны бохирдлыг бууруулах талаар 3 чиглэлээр ажил зохион байгууллаа. Үүнд:

  1. Хө- Бу- Эт чиглэлийн хот хоорондын авто зам дагуух хог хаягдлын цэвэрлэгээ
  2. Ачуут, Зүүн түрүүний голын сав газар, Цэнгэлдэхийн гүүрнээс Өндөр хөтөл хүртэл авто замын хог хаягдлын цэвэрлэгээ
  3. Булган сумын Ачуут багийн нутаг дэвсгэрийн 5-н цэгт малын сэг зэмийг цэвэрлэж ариутгал халдваргүйтгэлийн ажлыг хийж гүйцэтгэлээ.

       Байгууллагуудын цэвэрлэх газрыг хэмжээтэй нь урьдчилан тэмдэглэгээ хийж, хуваарийг ABLE-ээр ААНБ-уудад хүргүүлсэн. Цэвэрлэгээнд нэг дор бөөнөөр цуглуулахгүйн тулд цэвэрлэгээний хуваарийг өдөрт 7-8 байгууллагууд хамрагдахаар 24,25,27,28-ны өдрүүдэд цэвэрлэж, өөрсдийн унаагаар хог хаягдлаа тээвэрлэхээр мэдэгдсэн болно. Хамрагдах иргэдийг маск, бээлийтэй хорио цээрийн дэглэмээ баримтлан ажиллахыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр урьдчилан мэдэгдсэн.

     Нэг. Төлүүгийн даваанаас Булган самбар хүртэл баруун чиглэлд цэвэрлэгээнд 26-н байгууллагыг хуваарилснаас Аймгийн ЗДТГ, ИТХ, БСУГ, Татварын хэлтэс, УЦУОШТ, ОБГ, Нэгдсэн эмнэлэг зэрэг байгууллагууд цэвэрлэгээнд хамрагдсан.

Залуугийн гүүрнээс Хөх монгол хүртэл зүүн чиглэлд 24 ААНБ хуваарилагдснаас Булган сумын ЗДТГ,Шүүхийн тамгын газар, ШША, Тагнуулын хэлтэс, Булган- Мээж, БТСГ, Спортын дунд сургууль, Шуудан үйлчилгээний газар, Цагдаагийн газар,Төв номын сан, Музей зэрэг байгууллагууд 24, 25-нд хамрагдлаа. Үлдсэн байгууллагууд хуваарийн дагуу 27, 28-нд цэвэрлэнэ.

   Хоёр. Зүүн түрүүний гол, Ачуутын голын сав газар болон Цэнгэлдэхийн гүүрнэээс Орхон сумын Өндөр хөтөл хүртэл авто замын цэвэрлэгээг хийлээ. 10 байгууллага хуваарилагдснаас ЭӨЦС, 1-р сургууль, Хануй голын сав газар, Сум дундын ой анги, ХХҮГ Төрийн банк, Хаан банк, Хас банк, Дулааны станц байгууллагууд хамрагдлаа.

    Гурав. Булган сумын Ачуут багийн нутаг дэвсгэр Чанадагатын адаг, Жасаан бууц, Байшинтын эх, Агуйтын өвөр, Байшинтын зүүн жалга гэсэн 5-н байршилд бог малын -46, бод малын 14 сэг зэмийг ачиж цэвэрлэж хогийн цэгт булж устгав. Мөн малын эмч, мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчийн хяналтан дор тухайн газруудад сэг зэмийг цэвэрлэсний дараа ариутгал халдваргүйтгэлийг хийлээ. Мал эмнэлгийн мэргэжилтнүүд, сумын ЗДТГ-ын болон ТҮА-ийн ажилтан оролцлоо.

 

Ачуут голын цэвэрлэгээ

Зүүн түрүүний голын цэвэрлэгээ

Эрдэнэт-Булганы зам дагуух цэвэрлэгээ

Малын сэг зэм устгалын цэвэрлэгээ

Ариутгал халдваргүйтгэлийг хийж ажиллаа

    Санал асуулга

    Булган сумын ЗДТГ-ын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

    Үр дүнг харуулах

    Вэб холбоос

    Цаг агаар