Булган аймгийн Булган сумын Засаг Даргын Тамгын Газар

ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ

                                         ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМРЭЭС УРЬДЧИЛАН

                                                 СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ

 

 

Хуурайшилт ихсэж ой хээрийн гал түймэр гарч болзошгүй нөхцөл байдал үүсэж байгаатай холбогдуулан иргэн таньд дараах зөвлөмжийг хүргэж байна.


• Түлсэн гал, асаасан шүдэнз, татсан тамхины гал, цог нурмыг бүрэн унтраах
• Түймэрт нэрвэгдэж болзошгүй нутаг дэвсгэрийг түймрээс хамгаалах зурвастай болгох
• Түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх
• Машин, техникийн утааны янданг оч баригчтай болгох
• Гэр, байшин, малын хашаа, саравч, өвс тэжээл, худгийн эргэн тойронд нь 100-аас доошгүй зайд 10 метрийн өргөнтэй зурвас татах
• Түймрийн аюултай үед айл өрх бүр халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж байх
• Насанд хүрээгүй хүүхдийг түймрийн аюултай үед ой, хээрт шүдэнз, асаагууртай явуулахгүй байх
• Ард иргэд бага насны хүүхдэд хуурайшилт ихтэй үед ил гал, шүдэнз, асаагуур зэргийг хэрэглэж болохгүй талаар заавар зөвөлгөө өгөх
• Иргэн, айл өрх бүр гал түймэр унтраах багаж хэрэгсэлтэй байх

 

ИРГЭН ТА ой хээрийн түймэр гарсан тохиолдолд Онцгой байдлын алба болон орон нутгийн төрийн захиргааны байгууллагад яаралтай мэдээлэх, түймэр унтраах арга ажиллагаанд иргэний үүргийн дагуу оролцох үүрэгтэй.

    Санал асуулга

    Булган сумын ЗДТГ-ын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

    Үр дүнг харуулах

    Вэб холбоос

    Цаг агаар