Булган аймгийн Булган сумын Засаг Даргын Тамгын Газар

"Цэвэр орчинд шинэлцгээе" Бүх нийтийн их цэвэрлэгээ

Монголын уламжлалт сар шинийн баярыг угтаж "Цэвэрхэн шинэлцгээе" уриан дор бүх нийтийн их цэвэрлэгээг 2019 оны 01-р сарын 26-28 өдрүүдэд зохион байгууллаа.

 

Монголын уламжлалт сар шинийн баярыг угтаж "Цэвэрхэн шинэлцгээе" уриан дор бүх нийтийн их цэвэрлэгээг Буриадын хорооноос Хужир толгой, Шунхлай ШТС-аас Цагдаагийн пост, доод 4-н замаас Цагаан хаалга хүртэлх авто зам дагуу ил задгай хог хаягдлыг цэвэрлэлээ. Мөн Тамгын толгой, Бунхан толгой, Хийморийн овооны орчмын хог хаягдлыг тус тус цэвэрлэж нийт 360м/куб хог хаягдлыг Булган аймгийн ТҮГазраас 6 машин, 9 ачигч ажиллаж нийт 56 удаа зөөвөр хийж зориулалтын цэгт буулгалаа.  

Тус их цэвэрлэгээнд 57 ААНБайгууллага, 6 багийн 645 өрх идэвх санаачилгатай оролцлоо. 

 

    Санал асуулга

    Булган сумын ЗДТГ-ын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

    Үр дүнг харуулах

    Вэб холбоос

    Цаг агаар