1. Төв суурин газрын хөрсний бохирдлыг бууруулах талаар “Хог хаягдлын тухай” хуулийн 10.3.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хог хаягдалтай холбоотой дараахь үйл ажиллагааг хориглоно:
дэлгэрэнгүй
ТҮЛШНИЙ МОД БЭЛТГЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ.
Булган сумын айл өрхийн түлээний хэрэгцээнд Бугат сумын Төлүүгийн даваанд 33 га газарт мод бэлтгэлийн талбай тусгаарлалт хийлгэж, Бугат сумын байгаль хамгаалагч Эрдэнэчулуун /98592131/түлшний модны эрхийн бичиг өнөөдрийг хүртэл олгож байна.
Тайлбар:
- Мод бэлтгэгчид жолооч нарын мод цагаалга тээвэрлэлтийн буруутай үйл ажиллагаанаас болж Түлүүгийн давааны хувь иргэний эзэмшил газар талхлагдсан тул 10 сарын 02-ноос 11 хүртэл хугацаанд мод бэлтгэлийг түр зогсоосныг сэргээгээд байна.
- Буриадын хороо, Жаргалант хорооны ойн нөхөрлөлийн айл өрхөд Бугат сумын Өвөлжөөн булаг гэдэг газарт 12 га газар талбай тусгаарлалт хийлгэж, мод бэлтгэх эрхийн бичиг тасралтгүй олгож байгаа.
- Малчны хороо, Байшинтын айл өрхүүдэд Орхон сумын Сүүдэр, Бөхт зэрэг газруудаас Орхон сумын байгаль хамгаалагч Буянхишиг /9935701/ мод бэлтгэх эрхийн бичиг 10 сарын 04-нээс олгож эхлээд байна.
- Нартын хавтгай гэдэг газраас Булган сумын байгаль хамгаалагч Ууган-Эрдэнэ /99298374/ зөвхөн гишүү бэлтгэх эрхийн бичиг олгож байна.
- Мөн Булган сумын айл өрхийн түлээний модны хэрэгцээнд Төлүүгийн даваанд 28 га газарт мод бэлтгэх талбай тусгаарлалт хийлгэж, “Билгүүн дэлгэрэх” ХХК /Сараа- 99070750/-аар бэлтгүүлэн 10 сарын 25-наас захаар нь /портер мод- 180000 мян төг/худалдах болно.
- Айл өрхийн өвөлжилтийн бэлтгэлийг хангатал Булган сумаас гадагш бусад аймаг хот уруу түлээний мод тээвэрлүүлэх гарал үүслийн гэрчилгээ олгохыг Сум дундын ойн анги 10 сарын 01-нээс түр хязгаарлаад байна. /Бусад сумдаас тээвэрлэхийг хязгаарлаагүй болно/
ЛАВЛАХ УТАС: 99298374, 99349192
БУЛГАН СУМЫН ЗДТГ
дэлгэрэнгүйБУЛГАН ХОТОД МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨР, НОГООН ПАСПОРТ-НОГООН ТӨГӨЛ ЦЭЦЭРЛЭГ БАЙГУУЛАХ АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Урьдчилсан дүн мэдээгээр гурван байршилд 41 ААНБ-ын 350 иргэн 478 ш мод бут нөхөн тарьлаа.
Мөн 600 орчим хүүхэд 11 төрлийн 405 ш мод бут тарьж "Ногоон -паспорт- ногоон төгөл" цэцэрлэг шинээр байгууллаа.