Булган аймгийн Булган сумын Засаг Даргын Тамгын Газар

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААРХ ЗАРЛАЛ

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААРХ ЗАРЛАЛ

  1. 10.22


           Булган сумын Засаг даргын Тамгын газар нь Зохиогчийн хяналтын болон зураг төсвийн ажлын зураг төсөл боловсруулах зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

 
           Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг ирүүлнэ. Үүнд:

 

• Улсын бүртгэлийн гэрчилгээ /нотариатаар баталгаажуулна./ 
• Дараах тусгай зөвшөөрөлтэй байх нотариатаар баталгаажуулан ирүүлэх

1.2.1. /1-10 хүртэл давхар барилга байгууламжийн барилга архитектур, орчны ерөнхий төлөвлөгөө, тохижилт өндөржилт, барилга бүтээцийн зураг төсөл, барилгын зохион байгуулалтын зураг төсөл/,

1.3.4. /Цахилгаан дамжуулах гол шугам, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн ажлын зураг /220 кВ хүртэл/
• Ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл /гэрээ, акт ирүүлнэ/ 2016-2017 он
• Дээрх тусгай зөвшөөрлийн хүрээнд хийгдэх ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай инженер техникийн ажилчдын дипломыг нотариатаар баталгаажуулан, туршлагын талаарх мэдээлэлийн хамт ирүүлэх
• Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно. 

• 2016-2017 оны санхүүгийн тайлан, аудитын дүгнэлтийн хамт ирүүлэх
• Шүүхийн тодорхойлолт
• Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт
• Татварын тодорхойлолт
• Харилцагч банкны тодорхойлолт

  • Борлуулалтын орлого сүүлийн 2 жил тус бүр үндсэн үйл ажиллагааны орлого 10.0 сая төгрөгнөөс дээш

Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 31-ны 09 цаг 00 минутын хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2019 оны 10 дугаар сарын 31-ны 09 цаг 30 минутаас өмнө ирүүлнэ.

Тендер шалгаруулалтын дугаар: БУ-БУЛ-ЗҮ-09/2019

 

Булган сумын Засаг даргын Тамгын газар 2 давхарт 210 тоот өрөө 

Утас: 99342424

    Санал асуулга

    Булган сумын ЗДТГ-ын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

    Үр дүнг харуулах

    Вэб холбоос

    Цаг агаар