Булган аймгийн Булган сумын Засаг Даргын Тамгын Газар

Газар эзэмших эрхийн гэрчилгээ гэрээгээ дүгнүүлнэ үү

     Булган сумын 6 дугаар баг Жаргалантын аманд байршилтай гэр бүлийн хэрэгцээний зуслангийн зориулалтаар газар эзэмших эрхээ 2012 оноос 2017 онуудад үүсгэсэн иргэн аж ахуй нэгж байгууллага газар эзэмших эрхээ баталгаажуулан Газар эзэмших эрхийн гэрчилгээ гэрээгээ Газрын тухай хуулийн дагуу 2018 оны 10 дугаар сарын 01 ны дотор дүгнүүлээгүй тохиолдолд хуулийн дагуу арга хэмжээ авч ажиллахыг мэдэгдэж байна.

Газар эзэмших эрхийн гэрчилгээгээ дүгнүүлэхэд:

  1. Газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ, кадастрын зураг
  2. Газрын төлбөр төлсөн баримт

Жич. Газар эзэмших эрхийн гэрчилгээ аваагүй иргэн аж ахуй нэгж байгууллагууд 2018 оны 10 дугаар сарын 01-ны дотор газар   эзэмших эрхийн гэрээ гэрчилгээгээ авч газар эзэмших эрхээ баталгаажуулаагүй тохиолдолд газар эзэмших эрхийг хүчингүй болгохыг мэдэгдье.

    Санал асуулга

    Булган сумын ЗДТГ-ын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

    Үр дүнг харуулах

    Вэб холбоос

    Цаг агаар