Булган аймгийн Булган сумын Засаг Даргын Тамгын Газар

БУЛГАН СУМЫН СПОРТ ХАМТЛАГ ШАГНУУЛАВ

Булган сумын Засаг даргын тамгын газар ажилтан, албан хаагчдийн санаачлага дээр тулгуурлан байгууллага дотор болон сумын хэмжээнд спортын арга хэмжээ зохион байгуулах зорилгоор сайн дурын спорт хамтлаг байгуулан 2 жил болоод байна. Уг хамтлагийг тус тамгын газрын санхүүгийн албаны төсөв, төрийн сангийн мэргэжилтэн О.Буяннэмэх ахалдаг бөгөөд байгууллага доторх болон нийтийг хамарсан арга хэмжээг хамтын хүчээр зохион байгуулж хэвшсэн байна. Мөн Засаг дарга Д.Наранбаяр болон удирдлагуудын дэмжлэгийг дурдах нь зөв байх. Учир нь тус спортын хамтлаг 2018 онд ажлаараа аймагтаа 2-р байранд шалгарч байсан бол 2019 оны ажлаараа аймагтаа тэргүүний байранд шалгарсан байна. Сумын Засаг дарга Д.Наранбаярын санаачилсан "Булган хотын волейлболын аварга шалгаруулах тэмцээн", "Булган хотын аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн", "Бурхан багшийн энергийн цэцэрлэгт хүрээлэнгийн нэрэмжит уламжлалт шагайн тэмцээн" /уг тэмцээнийг ахмад харваач Ж.Дугаржавын нэрэмжит болгон зохион байгуулсан/, дугуйн аялал, Булган марафон, залуучуудын дунд ширээний теннисний тэмцээн, үйлчилгээний ажилчдын дунд волейболын тэмцээн, ахмадуудын спортын наадам зэрэг олон уралдаан тэмцээнийг тогтмол зохион байгуулж хэвшин иргэдийг идэвхтэй хөдөлгөөнд уриалж нөлөөллийн ажил зохион байгуулсан. Тус сумын онцлог нь аливаа уралдаан тэмцээнийг сумын бизнес эрхлэгчид болон аж ахуй нэгж, хувийн хэвшлүүдтэйгээ хамтран зохион байгуулдаг нь онцлог бөгөөд бүх нийтийг хамарч чаддаг байна. Булган сумын Засаг даргын тамгын газрын спорт хамтлагын 2019 оны ажлыг аймгийн Биеийн тамир спортын газраас дүгнэн дэлхийн хэмжээнд үүссэн нөхцөл байдалтай уялдуулан олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй шийдвэрийн дагуу шагналыг тус газрын албаны дарга Л.Ганболд сумын Засаг дарга Д.Наранбаярт гардуулсан байна. Булган сумын ЗДТГ-ын спорт хамтлагын үйл ажиллагаанд амжилт хүсэн ололттой ажлуудаа үргэлжлүүлэн зохион байгуулахыг уншигч та бүхний өмнөөс хүсэн ерөөж баяр хүргэе.

    Санал асуулга

    Булган сумын ЗДТГ-ын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

    Үр дүнг харуулах

    Вэб холбоос

    Цаг агаар