Булган аймгийн Булган сумын Засаг Даргын Тамгын Газар

"Эх хэл, бичгийн масс олимпиад"-ын шагналыг гардуулав

    Булган сумын Засаг даргын нэрэмжит "Эх хэл, бичгийн масс олимпиад" амжилттай зохион байгуулагдаж шилдэг анги хамт олон, багш нарыг шагнаж урамшуулав. Монгол хэлний тухай хууль болон суурь боловсролын Монгол хэл бичгийн цөм хөтөлбөрийг хэрэгжүүлж суралцагчдын эх хэлний мэдлэг, чадварыг дээшлүүлэх замаар хүүхэд нэг бүрийн хөгжлийг дэмжиж анги нийтийн сургалтын чанарыг сайжруулах зорилгоор зохион байгуулагдаж буй Булган сумын Засаг даргын нэрэмжит "Эх хэл, бичгийн масс олимпиад"-ыг Булган сумын ерөнхий боловсролын сургуулийн 9 дүгээр ангиудын дунд 2 үе шаттайгаар Булган сумын ЗДТГ, Булган Мээж ХХК, БСУГазар нар хамтран 2017-2018 оны хичээлийн жилд зохион байгуулав. Тус тэмцээнд: 

Тэргүүн байранд: 12 жилийн 1 дүгээр бүрэн дунд сургуулийн Б.Нарангэрэл багштай 9А ангийн хамт олон

Дэд байранд: 12 жилийн 1 дүгээр бүрэн дунд сургуулийн Г.Бямбадолгор багштай 9Г ангийн хамт олон

Гутгаар байранд: Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн Х.Мөнхзул багштай 9Б ангийн хамт олон тус тус шалгарав. Мөн эх хэлний мэдлэгийг бусдад түгээх, дэлгэрүүлэх, сурагчдаа идэвхитэй оролцуулсан багш нарыг шагнаж урамшуулав.

Тэргүүн байранд: 12 жилийн 1 дүгээр бүрэн дунд сургуулийн Монгол хэлний багш Г.Баярчимэг

Дэд байранд: 12 жилийн 1 дүгээр бүрэн дунд сургуулийн Монгол хэлний багш Ш.Энхчимэг

Гутгаар байранд: Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн Монгол хэлний багш Д.Гүнсмаа нар шалгарав. "Эх хэл, бичгийн масс олимпиад" уламжлал болгон зохион байгуулагдана. Хамтран ажилласан Булган Мээж ХХКомпани, Боловсрол соёл, урлагийн газар, Ахмад багш нарын холбоо болон багш, сурагчид та бүхэндээ талархал илэрхийлье. 

    Санал асуулга

    Булган сумын ЗДТГ-ын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

    Үр дүнг харуулах

    Вэб холбоос

    Цаг агаар