Булган аймгийн Булган сумын Засаг Даргын Тамгын Газар

Хуудас:  1   2   3   4   5  ( 44 мэдээ )

Сумын Засаг даргын 2019 оны 12-р сарын 04-ны өдрийн А/288 тоот захирамжаар Монгол улсад Атар газар эзэмшсэний 60 жилийн хүндэтгэлийн арга хэмжээ боллоо. Уг арга хэмжээнд атар газар эзэмших түүхэн үйл хэрэгт гар бие оролцож явсан ахмад болон 8-р бааз, Гурилын үйлдвэрийн ахмад ажилчидын төлөөлөл, ногоочид зэрэг 108 иргэн хамрагдсан ба Атарчдын алдар медалиар 10, аймгийн тэргүүний ажилтнаар 2,аймгийн Иргэдийн Төлөөлөгидийн Хурлын жуух бичгээр 2, аймгийн Засаг даргын жуух бичгээр 6,сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын жуух бичгээр 2, сумын Засаг даргын жуух бичигээр 5, Атрын 60 жилийн шагналаар 16 хүн тус тус шагнагдлаа. Мөн Суманд үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж байгууллага болон 26 иргэн хандив өргөж хамтран ажиллаа.

дэлгэрэнгүй

Шинэ хөдөө төсөл хөтөлбөр 2020 онд хийж хэрэгжүүлэх ажлын санал асуулгыг Булган сумын 1-р багийн Байшинт, Малчны хороо 6-р багийн Эрээний өвөр, Гангат, Жаргалантын малчидаас авлаа.

дэлгэрэнгүй

БУЛГАН СУМЫН МАЛ ЭМНЭЛГИЙН ТАСГИЙН АРИУН ЦЭВРИЙН САРЫН АЯНЫ ХҮРЭЭНД ХИЙСЭН АЖИЛ 
Булган аймгийн засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 05 өдрийн А/192 дугаар захирамжийн дагуу мал эмнэлгийн ариун цэврийн сарын аяныг 2019 оны 05 сарын 15 хүртэлх хугацаанд зохион байгуулан ажиллаа.
Энэ хугацаанд үхсэн малын сэг зэм устгах, малын хашаа хороо, өвөлжөө хаваржаа, өтөг бууцыг ариутгал халдваргүйжүүлэлт хийж, мал амьтны эрүүл мэндийн тухай хуульд заасны дагуу малчдыг эрх үүргийн дагуу татан оролцуулан сарын ажлын талаар болон мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн сурталчилгааг 100 гаруй өрхөд хийж ажилласан.
Сумын Засаг даргын зөвлөлийн хуралд ариутгал халдваргүйжүүлэлт хийх зардлыг тооцоог гарган хэлэлцүүлж, сумыг Засаг даргын А/140 захирамжаар 86710 төгрөгийг Засаг даргын нөөцөөс гарган дэмжлэг үзүүлсэн.
Мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн сарын ажилд малчид болон жолооч туслах ажилчид 145 хүн, 5 машин техник, 5 малын эмч оролцож 96 өрхийн 68 малын хашаа, өтөг бууц 29 тн, худаг уст цэг 2, гахайн африк мялзан өвчин гарсан 11 өрх, 1 ААНБ-ын гахайн байр битүү саравч, 46 сэг зэмийг устгаж 18288м2 талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийж ажиллаа. 
Дээрх ажлын явцад 3 төрлийн ариутгалын бодис хэргэлсэн ба Hi cop 2.4кг, Super kill 12кг хлорын шохой 40кг, зарцуулан, нийт зардал 2.359.890 төгрөгний зардал гарсан байна.

дэлгэрэнгүй
Хуудас:  1   2   3   4   5  ( 44 мэдээ )

Санал асуулга

Булган сумын ЗДТГ-ын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

Үр дүнг харуулах

Вэб холбоос

Цаг агаар