Булган аймгийн Булган сумын Засаг Даргын Тамгын Газар

Булган сумын аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээн боллоо

 “ИДЭВХТЭЙ ХӨДӨЛГӨӨН- ЭРҮҮЛ МЭНД ”БУЛГАН СУМЫН  АВАРГА ШАЛГАРУУЛАХ ГАР БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН

     “Эрүүл ирээдүй” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, иргэдийг идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр хичээллүүлэн хөдөлгөөний хомсдолоос урьдчилан сэргийлж спортлог хамт олныг бүрдүүлэх, нийтийн биеийн тамирыг дэмжин гар бөмбөгийн спортыг хөгжүүлэх зорилгоор Булган суманд үйл ажиллагаагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж, иргэдийн дунд Булган сумын аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулав.  Тус тэмцээнд байгууллага, баг, аж ахуйн нэгжийн эрэгтэй, эмэгтэй нийт 19 баг тамирчид оролцлоо. 

           Шагналт байр:

           Эрэгтэй баг:

1-р байр- Булган Мээж ХХК

2-р байр - 5-р баг

3-р байр - 4-р баг

           Эмэгтэй баг:

1-р байр- ЭӨЦС

2-р байр - МСҮТ    

3-р байр - 1 сургууль      

         Шилдэг тоглогч:

Тэгш тоглогч- Л.Отгонбаяр, Э.Эрдэнэцэцэг 

Шилдэг довтлогч- Б.Содномдорж, Ц.Лхагвасүрэн

Шилдэг холбогч-Э.Нямсүрэн, Б.Эрхбаяр нар тус тус шалгарлаа.

    Санал асуулга

    Булган сумын ЗДТГ-ын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

    Үр дүнг харуулах

    Вэб холбоос

    Цаг агаар