Булган аймгийн Булган сумын Засаг Даргын Тамгын Газар

Хуудас:  1   2   3   4   5  .... ( 65 мэдээ )

Амны хаалтаа зөв хэрэглэе.

дэлгэрэнгүй

ДЭЛГЭРЭНГҮЙГ ТАТАЖ ҮЗЭХ ЛИНКЭЭР ОРЖ ҮЗНЭ ҮҮ.

дэлгэрэнгүй

Гараа сайтар савандаж угаах, гар халдваргүйжүүлэгч хэрэглэх

Амны хаалт зүүх, амны хаалтыг 2-3 цаг тутам солих
Ханиах, найтаах үедээ ам хамраа таглах, амны алчуур хэрэглэх
Биеийн эсэргүүцлийг сайжруулж, дархлаагаа дэмжих
Орой 10 цагт унтаж амрах, ажил амралтыг зохицуулах
7 хоногт 2-3 удаа аарц, аньс, чацаргана зэрэг дархлаа дэмжих хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх
Ам, хамар, хоолойгоо дараах уусмалаар тогтмол зайлах, нэг удаа зайлахдаа үйлдлийг 5-10 удаа давтана.
500 мл халуун усанд нунтагласан 4-5 хумс сармисыг хийж, 5 минутын дараа хоолойг зайлах
250 мл халуун усанд 1 зүсэм нимбэг хийж, 5-10 минутын дараа хоолойг зайлах
100 мл бүлээн усанд 2 гр сод хийж найруулж, 2 минутын дараа хоолойг зайлах
95 мл усанд 5 гр хоолны эсвэл жамц давс хийж, тэр даруйд нь хоолойг зайлах
1 л усанд 50 гр царван хийгээд 15-20 минут буцалгаж, шүүгээд 5 л усанд шингэлж хэрэглэнэ.
Нус, цэрээ ил задгай хаяхгүй байх
Хүн ихээр цугларсан газарт аль болох очихгүй байх
Хүүхдээ гадуур дагуулж олон нийтийн газраар явахгүй байх
Хүүхдийг 22:00 цагаас өмнө унтуулж хэвшүүлэх
Өвчлөл гарсан улс, орнуудад зорчихгүй байх
Амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрсэн хүнтэй ойр байхаас зайлс хийх
Томуугаас сэргийлэх цэгэн иллэг тогтмол хийх
Томуу, томуу төст өвчний дараах эмнэлзүйн шинж тэмдэг илэрвэл яаралтай Эрүүл мэндийн байгууллагад хандах /амны хаалт заавал зүүх/
39 хэмээс дээш халуурах
Ханиалгах
Цээжээр өвдөх
Амьсгал давчдаЗөвлөгөө авах тохиолдолд дараах утсаар холбогдоорой.
Утас: 99692354, 95966869, 89173919

дэлгэрэнгүй

МЭДЭЭ

2020-01-31 03:11:08

Булган сумын аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээнд иргэд, ААНБ, төр төсвийн байгууллагаас нийт 36 багийн 290 тамирчид өрсөлдлөө. Эрэгтэй төрөлд 1-р байр Ц.Гончигжанцан ахлагчтай ЭӨЦС баг, 2-р байр Х.Батхишиг ахлагчтай Булган хангай МСҮТ баг, 3-р байр Э.Эрдэнэсайхан ахлагчтай Агуйт баг, эмэгтэй төрөлд 1-р байр Э.Эрдэнэцэцэг ахлагчтай Булган хангай МСҮТ баг, 2-р байр Б.Янжинлхам ахлагчтай 1-р сургууль баг, 3-р байр Б.Мөнхжаргал ахлагчтай Цагдаагийн газрын баг тамирчид эзэллээ. Шилдэг эмэгтэй холбогчоор 1-р сургуулийн тамирчин Б.Насантогтох, эрэгтэй холбогчоор Агуйт багийн тамирчин Б.Эрболд, Шилдэг эмэгтэй довтлогчоор Булган хангай МСҮТ-ийн тамирчин Э.Эрдэнэцэцэг, Шилдэг эрэгтэй довтлогчоор ЭӨЦС-ийн тамирчин Ц.Гончигжанцан нар тус тус шалгарлаа. Тэмцээнийг зохион байгуулсан хамт олон, Биеийн тамир спортын газар, ивээн тэтгэгч Тусгалтын ѳндѳр ХХК-д баярлалаа.

дэлгэрэнгүй

Сумын ИТХ-аас батлагдсан "Ахмадуудын эрүүл мэнд, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих" хөтөлбөр, Ахмадын хөгжлийг дэмжих жилийн ажлын хүрээнд "Эрүүл насжилтийг дэмжих таван дадал"-ын хүрээнд ахмадуудын дунд Өдөр бүр эрүүл мэндэд анхааран 30 минут дасгал хийх, Эрүүл зохистой хооллож занших ажлыг өргөтгөх гэх зэрэг мэдээллийг аймгийн Нэгдсэн эмнэлэгийн ахмадын эмч Баасанжаргал, хөдөлгөөн зүйч Сарнай, БТСГ-ын мэргэжилтэн Нарантуяа нар мэдээлэл хийсэн. энэхүү зөвөллөгөө мэдээллийг өөртөө хэрэгжүүлбэл наснаас эрт залуужих хөл гар өвдөхөө байж "Эрүүл насжилт-Эрүүл биеийг өөртөө авчрах болно.

дэлгэрэнгүй

Булган хотын аварга шалгаруулах "САГСАН БӨМБӨГ"-ийн тэмцээн 2019 оны 05-р сарын 10,11 ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. 
Тус тэмцээнд нийт 21 баг тамирчид оролцсоноос эрэгтэй төрөлд 
ТЭРГҮҮН байрыг Нэгдсэн эмнэлэг
ДЭД байрыг Булган-Мээж ОНӨХХК 
ГУТГААР байрыг Биеийн тамир спортын газар
ШИЛДЭГ эрэгтэй тоглогчоор Я.Нямбаяр
Эмэгтэй төрөлд ТЭРГҮҮН байрыг 12 жилийн 1-р бүрэн дунд сургууль
ДЭД байрыг Булган сумын Ачуут 1-р багийн тамирчид 
ГУТГААР байрыг 12 жилийн 3-р бүрэн дунд сургууль ШИЛДЭГ эмэгтэй тоглогчоор Ө.Эрдэнэханд тус тус шалгарлаа

дэлгэрэнгүй
Хуудас:  1   2   3   4   5  .... ( 65 мэдээ )

Санал асуулга

Булган сумын ЗДТГ-ын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

Үр дүнг харуулах

Вэб холбоос

Цаг агаар