Булган аймгийн Булган сумын Засаг Даргын Тамгын Газар

Хуудас:  1   2   3   4   5   6   7   8  .... ( 184 мэдээ )

“Хог хаягдлын тухай” хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.6 дахь зүйл заалтад:- Аж ахуйн нэгж байгууллага нь хөрс бохирдуулагч жорлон байгуулахыг хориглоно гэж заасан байдаг.

            Энэ зүйл заалтыг хэрэгжүүлж, ашиглаж байгаа хөрс бохирдуулагч нүхэн жорлонгоо булж устган, төвлөрсөн шугамд холбогдох эсвэл “Нүхэн жорлон, угаадасны нүх. Техникийн шаардлага” MNS 5924:2015 стандартын нүхэн жорлон ашиглахыг сумын Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 01/157 албан тоотоор мэдэгдсэн болно.

Иймд жилийн өмнө өгсөн мэдэгдлийн дагуу 2020 оны II улирлын 4 дүгээр сард багтаан нүхэн жорлонгоо стандартын дагуу шинэчилж өөрчилнө үү. Тогтоосон хугацаанд хэрэгжүүлээгүй тохиолдолд нүхэн жорлонг булж устган гарсан зардлыг тухайн байгууллагаар гаргуулж, холбогдох хуулиар торгуулийн арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдье.

 

БУЛГАН СУМЫН ЗДТГ

дэлгэрэнгүй

ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛИЙН 62 ДУГААР ЗҮЙЛ: ЗАХИРГААНЫ ХЭМ ХЭМЖЭЭНИЙ АКТЫН ТӨСӨЛД САНАЛ АВАХ, 62.1 ДҮГЭЭР ЗҮЙЛ ЗААЛТ: -ЗАХИРГАААНЫ ХЭМ ХЭМЖЭЭНИЙ АКТЫН ТӨСЛИЙГ ТУХАЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ЦАХИМ ХУУДАС БОЛОН МЭДЭЭЛЛИЙН САМБАРТ 30 ХОНОГООС ДООШГҮЙ ХУГАЦААНД БАЙРЛУУЛЖ САНАЛ АВНА ГЭСЭН ЗААЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЖ ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.

ИРГЭД ТА БҮХЭН ТАНИЛЦАЖ, САНАЛАА ГАРГАНА УУ.

БУЛГАН СУМЫН ЗДТГ

дэлгэрэнгүй

Байгаль орчин аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл  Булган сумын Соёлын ордонд иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийлээ.

дэлгэрэнгүй
Сайн байцгаана уу. Энэ хичээлийг хамт олондоо танилцуулж судлуулаарай. Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн хичээл байгаа шүү. Амжилт.
дэлгэрэнгүй

Хүн ам, орон сууцны тооллого энэ сарын 9 - 15-ны хооронд орон даяар нэгэн зэрэг санд байгаа өрх, хүн амын арван хувийг түүвэрлэн авч уламжлалт аргаар, тооллогын мэдээллийг дэлгэрэнгүй асуулгын хуудсаар тоологч нар цуглуулна. Хүн ам, орон сууцны 2020 оны тооллогын бэлтгэгдсэн тоологч нар сумын засаг даргатай гэрээгээ байгуулж үнэмлэхээ гардан авлаа. Тоологч нарыг сонгогдсон айл өрхүүдээр явахад иргэд гэртээ нэвтрүүлж үнэн зөв мэдээллийг өгөх үүрэгтэй гэж Хүн ам, орон сууцны тухай хуульд заажээ.

дэлгэрэнгүй

 Уг арга хэмжээний үеэр Улсын их хурлын гишүүн Бат-Эрдэнэ мэндчилгээ дувшүүлж Булган аймгийн Засаг дарга Батзориг, Булган аймгийн цэргийн штабын дэд хурандаа Золзаяа нар илтгэл тавьлаа.

дэлгэрэнгүй

БУЛГАН СУМЫН 7-Р ЦЭЦЭРЛЭГТ НЯГТЛАН БОДОГЧ АЖИЛД АВНА

 

Тавигдах шаардлага:

  • Нягтлан бодох бүртгэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй,
  • Багаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай.
  • Компьютерийн өргөн хэрэглээний програм дээр ажиллах чадвартай,
  • Ажилд идэвх зүтгэлтэй, хариуцлагатай, ажлаас суралцан өсч дэвших хүсэл эрмэлзэлтэй.

Бүрдүүлэх материал:

  • Мэргэжлийн дипломын хуулбар /нотариатаар батлах/
  • Төрийн албан хаагчын анкет
  • Өргөдөл /Булган сумын 7-р цэцэрлэгт/
  • Иргэний үнэмлэхийн хуулбар

Бүртгэлийн хугацаа 2019 оны 11-р сарын 21-ны өдрийг дуустал Булган сумын ЗДТГазрын 205 тоот өрөөнд хүлээж авна.

Сонгон шалгаруулалт 2019 оны 11-р сарын 22-ны өдрийн 14 цагт Булган сумын ЗДТГазрын хурлын заланд болно.

дэлгэрэнгүй

Солонгос хэлний түвшин тогтоох 16 дахь удаагийн шалгалтын бүртгэл Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт 2019 оны 08 сарын 6,7 –ны өдрүүдэд зохион байгуулагдана. Тавигдах шаардлага: 18-аас 39 настай байх /1979 оны 8-р сарын 7-ноос 2001 оны 8-р сарын 6-ны хооронд төрсөн байх/, Хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд гэмт хэрэгт холбогдоогүй байх, Солонгос улсаас албадан гарах болон тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй байх, Монгол улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх, Өнгө ялгах чадвартай байх /нурууны дисктэй, гар хуруу дутуу тохиолдолд хэлний шалгалтанд орж болох хэдий ч 2 дахь шалгалтанд ажил үүрэг гүйцэтгэх чадамжгүй гэж үзэн хасах болно/, Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт өгч чадах хэмжээний TOPIC шатны мэдлэгтэй байх. Бүрдүүлэх бичиг баримт: Гадаад паспорт болон иргэний үнэмлэхний хуулбар 1 хувь, гадаад паспортын зураг /3,5см*4,5 см/ 2 хувь/ Сүүлийн 3 сарын дотор авхуулсан байх, СХТТШ-д бүртгүүлэх анкет авсан иргэн бүртгэлийн хураамж болох 24 ам доллар буюу тухайн өдрийн ханшаар түүнтэй тэнцэх мөнгийг тушаах болно.   Зөвхөн Булган аймгийн харъяат иргэд өөрийн биеэр бичиг баримттайгаа ирж бүртгүүлэхийг анхаарна уу. Жич: Булган аймгийн хэмжээнд 20 иргэн бүртгэнэ. Холбоо барих утас: 99741085, 99701414, 99825790 Булган ХХҮГ

дэлгэрэнгүй

БУЛГАН ХОТЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДОЛОО ДАХЬ УДААГИЙН СОНГУУЛИЙН 10-Р ХУРАЛДААН БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

дэлгэрэнгүй
Хуудас:  1   2   3   4   5   6   7   8  .... ( 184 мэдээ )

Санал асуулга

Булган сумын ЗДТГ-ын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

Үр дүнг харуулах

Вэб холбоос

Цаг агаар