Булган аймгийн Булган сумын Засаг Даргын Тамгын Газар

Хуудас:  1   2   3   4   5   6   7  .... ( 184 мэдээ )

Сумын хэмжээнд нийт 69.5 мянган толгой мал байгаагаас адуу 6.7, үхэр 7.0, хонь 31.2, ямаа 24.5 мянган толгой тус тус тоологдсон байна. Зэргэлдээ болон бусад сумдад 320 мал бүхий, малчин өрх, 7 ААН-ийн 62.5 мянган мал хаваржиж байна. 

2020 оны мал аж ахуйн өвөлжилт, хаваржилтанд зориулан Улсын нөөцөөс 20 тн өвс үнэгүй, 5 тн тэжээлийг 50% -н хямдралтай, аймгийн нөөцөөс 25 тн өвс үнэгүй, 5 тн тэжээлийг 50% хямдралтай үнээр тус тус олгосныг багуудад хуваан сумын аюулгүйн нөөцөд 50 тн өвс, 30 тн тэжээл бэлтгэснээс хөнгөлөлттэй үнээр 286 өрхөд 41.1 тн өвс, 30 тн тэжээл олгосон. 

Сумын Засаг даргын А/45-р захирамжаар төлийн штаб байгуулан ажиллаж байгаа ба одоогийн байдлаар 2115 эх мал төллөснөөс 2070 төл мал буюу 97.5% бойжиж байна. Зүй бус хорогдлоор 805 мал хорогдсон нь нийт сүргийн 1.1% -г эзэлж байна. 

дэлгэрэнгүй

  Булган сумын засаг далгын захирамж, улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу 2020 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн 04 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд бүх нийтийн цэвэрлэгээ, ариутгал халдваргүйтгэлийг зохион байгуулж байна. Айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагууд дотоод орчин болон гадна орчныхоо 50 метр талбай, ариун цэврийн байгууламжинд цэвэрлэгээ хийж мэргэжлийн байгууллагын заавар зөвлөмжийн дагуу ариутгал халдваргүйтгэлийг хийж орчны эрүүл мэндийг бүрдүүлж ажиллахыг байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлага, айл өрх иргэдэд анхааруулж байна.

дэлгэрэнгүй

2020.03.26

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 7.4.2 дахь заалтанд “нийтийг хамарсан арга хэмжээнд оролцуулах, хээлтүүлэгт ашиглах, худалдах, төхөөрөх зорилгоор мал, амьтныг сум,  дүүргийн нутаг дэвсгэрээс гаргахдаа мал эмнэлгийн улсын байцаагчаас мал эмнэлгийн гэрчилгээ авч бүртгүүлэх тухай”   хуульчлан заасан.

   Иргэд гэрээ хийсэн мал эмнэлгийн үйлчилгээний нэгж дээр очиж мал эмнэлэгийн гэрчилгээг бичүүлэн, тухайн нэгж Мал эмнэлгийн тасаг руу цахимаар илгээнэ.

Тус тасаг гэрчилгээг баталгаажуулан буцааж МЭҮН-рүү илгээснээр Мал эмнэлгийн үйлчилгээний нэгж гэрчилгээг хэвлэж өгөх зарчмаар явагдана.

Иймд та дараах зүйлийг анхаарна уу !

1. Мал эмнэлгийн гэрчилгээ авахдаа бод, бог малыг нядлан тээвэрлэж байгаа бол малын толгой, арьсыг авч ирж зургийг нь даруулан баталгаажуулах

2. Амьд мал тээвэрлэж байгаа бол малын зургыг дарж баталгаажуулах

3. Мал эмнэлгийн гэрчилгээг ажлын өдрүүдэд 9:00 – 18:00 цагийн хооронд олгоно.

4.Гэрчилгээ олгогдсон мал, амьтны тоо жилийн эцсийн мал тооллогын дүнтэй тохирч байна.

   Мал эмнэлгийн гэрчилгээ нь зөвшөөрөл олгосон малын эмчийн нэр, малчны нэр хаяг, малын нас, зүс, хүйс, хүрэх газрын мэдээлэл зэргийг харах боломжтой тул хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдал болон малын хулгайгаас урьдчилан сэргийлэх хяналт тавихад тохиромжтой юм.

ХХААХҮЯ-аас олгодог малын “бар” кодоор дамжуулан дэлгүүр, зах, худалдааны төвөөр худалдаалагдаж байгаа махны гарал үүслийн талаарх мэдээллийг харах давуу талтай байна.

     Мал эмнэлгийн гэрчилгээ нь тухайн гэрчилгээ олгосон өдрөөс хойш дараахь хугацаанд хүчинтэй байна. Үүнд:Мал, амьтанд 30 хоног хүртэл,

.Мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд бүтээгдэхүүний төрлөөс хамаарч 5 дугаар сарын 1-ний өдрөөс 9 дүгээр сарын 31-нийг өдрийг хүртэлх хугацаанд 3-21 хүртэлх хоног,

10 дугаар сарын 1-ний өдрөөс дараа оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хүртэлх хугацаанд 3- 30 хүртэлх хоног хүчинтэй байна.

 

 

 

                                                         Мал эмнэлгийн тасаг

 

  

дэлгэрэнгүй

АНХААРУУЛГА САНАМЖ.
Ойролцоох гол мөрний мөсний зузаан олон жилийн дунджаас нимгэн байгаа тул голоор зам товчлох, тээвэр хийхгүй байхыг урьдчилан анхааруулж байна.
ЗДТГ

дэлгэрэнгүй

Хуурайшилт ихсэж ой хээрийн гал түймэр гарч болзошгүй нөхцөл байдал үүсэж байгаатай холбогдуулан иргэн таньд дараах зөвлөмжийг хүргэж байна.

дэлгэрэнгүй

ЗАРЛАЛ

2020-02-03 03:41:40

ААНБ-уудын анхааралд; НББ-ийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т заасны дагуу ААНБ нь жилийн санхүүгийн тайланг 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор Санхүүгийн байгууллагад цахимаар хүргүүлнэ үү. /Цахим хаяг; E-balance.mof.gov.mn/ Үүргээ биелүүлээгүй ААНБ-ыг Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйлийн 1.25 дахь заалтаар торгууль ногдуулна. 70342211, 70342818, 88070804, 99311001

дэлгэрэнгүй
Хуудас:  1   2   3   4   5   6   7  .... ( 184 мэдээ )

Санал асуулга

Булган сумын ЗДТГ-ын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

Үр дүнг харуулах

Вэб холбоос

Цаг агаар