Булган аймгийн Булган сумын Засаг Даргын Тамгын Газар

Хуудас:  1   2   3   4   5   6  .... ( 184 мэдээ )

       Хот хоорондын замын эвдрэл гэмтэл ихтэй мөн замын ажил өрнөж байгаатай холбогдуулан иргэдээс ирсэн санал хүсэлтийн дагуу цаг хугацаа хэмнэсэн үйл явдал болж байна. Булган -Улаанбаатрын чиглэлд нийт 400км туулхад 7-8 цаг зарцуулдаг бол уг агаарын хөлгөөр 50мин явж хүрэх бүрэн боломжтой. "Тэнгэрийн Улаач"  компани нь нийгмийн хариуцлагийн хүрээнд Улаанбаатраас-Эрдэнэт-Булган-Улаанбаатар чиглэлийг хариуцан ажиллахаар боллоо. Нийт 12 хүний суудалтай ба нэг талдаа 60-65 мянган төгрөгийн хооронд байхаар үнэ тариф тогтоосон байна. Уг онгоц нь 2019 оны 6-р сард үйлдвэрлэгдсэн сүүлийн үеийн агаарын хөлөг юм. 

дэлгэрэнгүй

Эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан гаргасан УИХ, Засгийн газар, дээд шатны байгууллагуудын баталсан шийдвэрийн биелэлтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулсан Засаг даргын тайлан, мэдээллийг хэлэлцэн дүгнэлт өгөх. 

     Хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаар тодорхойлсон шийдвэр гаргаж, хэрэгжилтэд хяналт тавих, энэ арга хэмжээнд төрийн болон төрийн бус байгууллага, иргэний хамтын оролцоог хангаж, үйл ажиллагааг нь уялдуулан зохицуулна.

     Соёл спортын талаар 2016-2020 онд сумын засаг даргын дэвшүүлсэн зорилтын биелэлтийг дүгнэж, энэ талаар хэрэгжүүлж буй төрийн бодлого болон, соёл, биеийн тамирын хууль тогтоомжийн дагуу хөгжүүлэх, иргэдийн соёл, биеийн тамирын эрэлт хэрэгцээг хангах,түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгааллахад хяналт тавина. 

     "Ахмадуудын эрүүл мэнд, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих хөтөлбөр" -ийн хэрэгжилтийг тооцох, цаашид авах арга хэмжээний талаар ИТХ-ын болон, тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэх.

     Гэр бүл, Эмэгтэйчүүд, Хүүхэд, Залуучууд, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, тэдэнд үзүүлэх нийгмийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, үр өгөөжийг дээшлүүлэхэд бодлогын түвшинд анхаарч ажиллах гэх мэт асуудлыг хэлэлцлээ.

дэлгэрэнгүй

БАГШ НАР ЭРГҮҮЛД АЖИЛЛАХ ҮЕЭР...
ЭНЭ ХЭНИЙ ХҮҮХЭД ВЭ ? ЭЭЖ ААВ НЬ ХЭН БЭ ?
“Covid-19” өвчний дэгдэлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр гаргасан улсын болон аймгийн Онцгой комиссын шийдвэр, аймгийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор сургууль, цэцэрлэгийн багш, ажилчидыг батлагдсан хуваарийн дагуу 12:00-18:00 цагийн хооронд эргүүлд ажиллуулж байна.
Багш нар эргүүлд ажиллахдаа гудамж, талбай, байрны гадна тоглож байгаа хүүхдүүдэд зөвлөгөө өгч тараан, гэрт нь оруулж байгаа бөгөөд гудамжинд амны хаалтгүй явж байгаа иргэдэд шаардлага тавьж байна.
Эцэг, эх, асран хамгаалагч нар өдрийн цагт хүүхдээ хаана юу хийж байгааг мэдэж, анхаарал тавих хэрэгтэй.
Бид таны төлөө ажиллаж байгаа тул та бүхэн хичээгээрэй.

дэлгэрэнгүй

Булган сумын 2020 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газруудад өргөдөл авах хугацаа 2020 оны 4 сарын 15-нд байсан бөгөөд хороио цээрийн дэглэмтэй холбоотойгоор хойшлуулж байгаа тул иргэд 2020 оны 5 сарын 6-нд Булган сумын Газрын даамалд ирж өргөдөлөө өгнө үү.

дэлгэрэнгүй

- Иргэдэд корона вирусын талаарх зар мэдээг хэсгийн ахлагч болон цахимаар, худагын мэдээллийн самбар, чанга яригч хүрч болох бүх арга замаар зар мэдээлэл хүргэн ажиллаж байна.

- Био 00-той болох өрхүүдийн судалгаа гарган эхний ээлжинд баг дээр 30 өрх сонгон авч ажиллахаар төлөвлөөд бэлтгэл ажил хийгдээд байна. Уг 30 өрхөө сонгохдоо 2-р баг В хэсэг 1-3-р гудамжны айл өрхүүд хамрагдана гэж төлөвлөсөн. Хэтдээ уг гудамжнууд хот төлөвлөлтөд орох магадлалтай учир 4-8-р гудамжны 30 өрхийг хамруулахаар сонгож ,төлөвлөн бэлтгэл ажлаа хийн айл өрх бүрээр орж танилцуулж гарын үсэг зуруулан баталгаажуулан ажиллаж байна.

дэлгэрэнгүй

ДЭЛГЭРЭНГҮЙГ ТАТАЖ ҮЗЭХ ЛИНКЭЭР ОРЖ ҮЗНЭ ҮҮ.

дэлгэрэнгүй

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй гэж юу вэ?

Хөдөлмөрлөх явцад хүний ажиллах чадвар, эрүүл мэндийг хэвээр хадгалах, эрүүл аюулгүй нөхцлийг бүрдүүлэхэд чиглэсэн нийгэм, эдийн засаг, зохион байгуулалт, техник технологи, ариун цэвэр, эрүүл ахуйн арга хэмжээ авах эмчлэх, сувилах нөхөн сэргээх, эрсдэлээс хамгаалах үйл ажиллагааг хэлнэ.

 

дэлгэрэнгүй

Зарлал

2020-04-01 02:28:01

Булган сумын 2020 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан төмс хүнсний ногоо мөн шатахуун түгээх станцын зориулалттай газруудын дуудлага худалдаа 2020 оны 3-р сарын 31-ны өдрөөс эхлэн зарлагдаж 2020 оны 5-р сарын 4-нд Газрын цахим  биржээр явагдах тул оролцохыг хүссэн иргэд MLE.MN сайтаар бүртгүүлнэ үү.

дэлгэрэнгүй
Хуудас:  1   2   3   4   5   6  .... ( 184 мэдээ )

Санал асуулга

Булган сумын ЗДТГ-ын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

Үр дүнг харуулах

Вэб холбоос

Цаг агаар