Булган аймгийн Булган сумын Засаг Даргын Тамгын Газар

Солонгос хэлний түвшин тогтоох 16 дахь удаагийн шалгалтын бүртгэл

Солонгос хэлний түвшин тогтоох 16 дахь удаагийн шалгалтын бүртгэл Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт 2019 оны 08 сарын 6,7 –ны өдрүүдэд зохион байгуулагдана. Тавигдах шаардлага: 18-аас 39 настай байх /1979 оны 8-р сарын 7-ноос 2001 оны 8-р сарын 6-ны хооронд төрсөн байх/, Хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд гэмт хэрэгт холбогдоогүй байх, Солонгос улсаас албадан гарах болон тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй байх, Монгол улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх, Өнгө ялгах чадвартай байх /нурууны дисктэй, гар хуруу дутуу тохиолдолд хэлний шалгалтанд орж болох хэдий ч 2 дахь шалгалтанд ажил үүрэг гүйцэтгэх чадамжгүй гэж үзэн хасах болно/, Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт өгч чадах хэмжээний TOPIC шатны мэдлэгтэй байх. Бүрдүүлэх бичиг баримт: Гадаад паспорт болон иргэний үнэмлэхний хуулбар 1 хувь, гадаад паспортын зураг /3,5см*4,5 см/ 2 хувь/ Сүүлийн 3 сарын дотор авхуулсан байх, СХТТШ-д бүртгүүлэх анкет авсан иргэн бүртгэлийн хураамж болох 24 ам доллар буюу тухайн өдрийн ханшаар түүнтэй тэнцэх мөнгийг тушаах болно.   Зөвхөн Булган аймгийн харъяат иргэд өөрийн биеэр бичиг баримттайгаа ирж бүртгүүлэхийг анхаарна уу. Жич: Булган аймгийн хэмжээнд 20 иргэн бүртгэнэ. Холбоо барих утас: 99741085, 99701414, 99825790 Булган ХХҮГ

    Санал асуулга

    Булган сумын ЗДТГ-ын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

    Үр дүнг харуулах

    Вэб холбоос

    Цаг агаар