Булган аймгийн Булган сумын Засаг Даргын Тамгын Газар

Хуудас:  1   2   3   4   5  .... ( 219 мэдээ )

2019-12-10 04:08:31

БУЛГАН СУМЫН 7-Р ЦЭЦЭРЛЭГТ НЯГТЛАН БОДОГЧ АЖИЛД АВНА

 

Тавигдах шаардлага:

  • Нягтлан бодох бүртгэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй,
  • Багаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай.
  • Компьютерийн өргөн хэрэглээний програм дээр ажиллах чадвартай,
  • Ажилд идэвх зүтгэлтэй, хариуцлагатай, ажлаас суралцан өсч дэвших хүсэл эрмэлзэлтэй.

Бүрдүүлэх материал:

  • Мэргэжлийн дипломын хуулбар /нотариатаар батлах/
  • Төрийн албан хаагчын анкет
  • Өргөдөл /Булган сумын 7-р цэцэрлэгт/
  • Иргэний үнэмлэхийн хуулбар

Бүртгэлийн хугацаа 2019 оны 11-р сарын 21-ны өдрийг дуустал Булган сумын ЗДТГазрын 205 тоот өрөөнд хүлээж авна.

Сонгон шалгаруулалт 2019 оны 11-р сарын 22-ны өдрийн 14 цагт Булган сумын ЗДТГазрын хурлын заланд болно.

дэлгэрэнгүй

2019-10-29 02:15:54

Солонгос хэлний түвшин тогтоох 16 дахь удаагийн шалгалтын бүртгэл Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт 2019 оны 08 сарын 6,7 –ны өдрүүдэд зохион байгуулагдана. Тавигдах шаардлага: 18-аас 39 настай байх /1979 оны 8-р сарын 7-ноос 2001 оны 8-р сарын 6-ны хооронд төрсөн байх/, Хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд гэмт хэрэгт холбогдоогүй байх, Солонгос улсаас албадан гарах болон тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй байх, Монгол улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх, Өнгө ялгах чадвартай байх /нурууны дисктэй, гар хуруу дутуу тохиолдолд хэлний шалгалтанд орж болох хэдий ч 2 дахь шалгалтанд ажил үүрэг гүйцэтгэх чадамжгүй гэж үзэн хасах болно/, Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт өгч чадах хэмжээний TOPIC шатны мэдлэгтэй байх. Бүрдүүлэх бичиг баримт: Гадаад паспорт болон иргэний үнэмлэхний хуулбар 1 хувь, гадаад паспортын зураг /3,5см*4,5 см/ 2 хувь/ Сүүлийн 3 сарын дотор авхуулсан байх, СХТТШ-д бүртгүүлэх анкет авсан иргэн бүртгэлийн хураамж болох 24 ам доллар буюу тухайн өдрийн ханшаар түүнтэй тэнцэх мөнгийг тушаах болно.   Зөвхөн Булган аймгийн харъяат иргэд өөрийн биеэр бичиг баримттайгаа ирж бүртгүүлэхийг анхаарна уу. Жич: Булган аймгийн хэмжээнд 20 иргэн бүртгэнэ. Холбоо барих утас: 99741085, 99701414, 99825790 Булган ХХҮГ

дэлгэрэнгүй

Сонсголын бэрхшээлтэй иргэдийн сонгогчийн боловсролыг нэмэгдүүлэх "Сонсголын бэрхшээлтэй сонгогч иргэн" сургалтыг сонсголын бэрхшээлтэй иргэд болон хэсгийн ахлагч, Багийн засаг дарга хамт зохион байгууллаа.

дэлгэрэнгүй

2019-07-02 02:53:35

"МАЛЧДЫН ӨДӨРЛӨГ"

2019-07-02 02:52:32

Төрөөс хөдөө аж ахуйн талаар баримталж буй бодлого, шийдвэрийг сурталчлах, малчдад мэдээлэл хүргэх зорилгоор Булган сумын Засаг даргын Тамгын газраас сумын 6 багийн малчдын дунд " Малчны өдөрлөг" арга хэмжээг 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Булган сумын морь барианы газарт зохион байгуулна.
БУЛГАН СУМЫН ИРГЭД ТА БҮХНИЙГ УРЬЖ БАЙНА.
дэлгэрэнгүй

БУЛГАН ХОТЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДОЛОО ДАХЬ УДААГИЙН СОНГУУЛИЙН 10-Р ХУРАЛДААН БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

дэлгэрэнгүй

Монгол улсын үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлэг Хөгжимт жүжгийн театрт болж байна.

дэлгэрэнгүй

Зарлал:

2019-06-10 08:48:08


БУЛГАН-ЗӨГИЙ” ДЭД ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАХ 
Иргэд, аж ахуй нэгжийн зөгийн аж ахуй эрхлэлтийг дэмжин, зах зээлд нийлүүлэх зөгийн бал, бусад дагалдах бүтээгдэхүүний үйлдвэрлэл, тоо хэмжээ, нэр төрлийг нэмэгдүүлж, ногоон ажлын байрыг бий болгон, өрхийн амжиргааг дээшлүүлэх зорилгоор “Булган-Зөгий” дэд хөтөлбөрийг АИТХТ-ийн оны 02 дугаарын сарын 28-ны өдрийн 25 тоот тогтоолоор батлагдсаны дагуу зөгийн аж ахуй эрхлэх хүсэлтэй иргэндийн өргөдөл, хүсэлтийг 2019 оны 06 сарын 10-12-ний хооронд Булган сумын 209 тоотод хүлээн авна. Холбогдох утас:95554730, 86004730

дэлгэрэнгүй
Хуудас:  1   2   3   4   5  .... ( 219 мэдээ )

Санал асуулга

Булган сумын ЗДТГ-ын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

Үр дүнг харуулах

Вэб холбоос

Цаг агаар