Булган аймгийн Булган сумын Засаг Даргын Тамгын Газар

БУЛГАН СУМЫН 6-Р БАГИЙН ТАНИЛЦУУЛГА

         Булган сумын Булган баг нь нутаг дэвсгэрийн өөрчлөлтөөр 2009 онд байгуулагдсан. Булган баг нь төвдөө 6-ийн А,Б,В,Г,Д,Е хороо хөдөөгийн Жаргалант хороо, Гангат, Эрээний өвөр, Гэзэг, Бөөрөлжүүт, Хацрын үзүүр, Зуун мод, Азарга, Домуу, Чачирт, Нургийн шил, Хөндлөн, Харгана, Тоглойт, Түлүүгийн даваа, Царам, Өрөм гэсэн хэсэгтэй. Одоо байгаа бүртгэлээр 745 өрхийн 2626 хүн амтай. 2013 оны жилийн эцсийн мал тооллогоор Адуу 1097, Үхэр 2033, Хонь 8418, Ямаа 5655 нийт 17203 толгой мал тоолуулсан байна. Тус багийн нутаг дэвсгэрт төсвийн байгуулага 8, ААНэгж ТББ-13 Хүнсний дэлгүүр-7, Мужааны цех-5, Авто дугуй засвар-3, Аялал жуулчлалын бааз-2 тус тус үйл ажиллагаагаа явуулж байна.                                                                                                  

      Тус багт ОНХСангийн хөрөнгөөр олон ажил хийгдснээс товч дурьдвал: Эрээний өвөрт мал ангилалтын хашаа , мал угаалгын ванн, мал үржлийн функтын байр, 4 булаг хашаажуулсан, хужирт толгой хүртэл гэрэлтүүлэг, тоглоомын талбай, 6б хороонд усан сан, Эрээний өвөр , Гэзэгт худгийн мотор шинээр тавьсан, Иргэдэд үйлчлэх төвийн барилгын ажил эхэлсэн, 6д хороонд дулаан, цэвэр, бохир усны инженерийн шугам хийгдэж байна. Мөн 120, 40 айлын орон сууц баригдаж байна. Тус багаас сумын ИТХ-н төлөөлөгчөөр Д.Очирбат, Л.Чимгээ, Д.Баасансүрэн, Г.Ууганбаяр, аймгийн ИТХ-н төлөөлөгчөөр П.Алтангэрэл, Хэсгийн байцаагчаар ахмад Д.Эрдэнэбат, өрхийн эмчээр Б.Одгэрэл сувилагч Х.Ургамал нар тус тус ажиллаж байна.

             БУЛГАН БАГИЙН ЗАСАГ ДАРГА ДОРЖСҮРЭНГИЙН
         ОЧИРБАТЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Ургийн овог: Боржигон

Овог: Доржсүрэн

Нэр: Очирбат

Төрсөн газар: 1969 онд Булган аймаг Булган сум төрөх тасагт

 Гэр бүлийн байдал:

           Эхнэр 2 хүүхдийн хамт Булган сумын 6-р баг Б хэсэг 9-1 тоотод амьдардаг.     Эхнэр Х.Энхцэцэг нь Булган аймгийн нэгдсэн эмнэлэг хүүхдийн тасагт хүүхдийн их эмчээр ажилладаг.Хүү О.Зоригтбаатар нь Улаанбаатар хотод ЭМШУИС-н 2-р дамжааны оюутан. Охин О.Энхсаруул нь Булган сумын ЭӨЦСургуулийн 9-р ангид суралцдаг.

 Төгссөн сургууль:

            1987 онд Булган сумын 10-н жилийн 1-р дунд сургууль

            1989 онд хуучнаар ЗХУ-н Ахтырск хотын ХАА-н ТМСургууль

            1994 онд Улаанбаатар хотод Тээврийн сургууль

            2002 онд Орхон аймагт Улс төрийн их сургууль

            2006 онд Улаанбаатар хотод ОУЭЗБДээд сургууль

 Эрхэлж байсан ажлууд:

           1989-1992 онд Булган аймгийн нефть баазад СТТ-н засварчин

           1994-1995 онд Сайхан суманд ШТС-н эрхлэгч,түгээгч

           1995-1999 онд Булган нефть баазад агуулахын эрхлэгч

            2004-2005 онд Шунхлай ШТС-д эрхлэгч

            2007оноос ЭЗО ХХК –н захирал

            2009 оноос Булган сумын 6-р багийн засаг даргаар ажиллаж байна.

 Сонгуульт ажил:

           2008 оноос Булган сумын ИТХ-н төлөөлөгч, тэргүүлэгчээр ажиллаж байна.

           Тус багт олон тэргүүний сайчууд амьдардаг эдгээрээс товч дурьдвал:

           1.Монгол Улсын Хүний Гавъяат эмч Д.Лхагвасүрэн

           2.Монгол Улсын Гавъяат багш Ц.Гомбожав

           3.Монгол Улсын Арслан Б.Жамъяндорж

           4.Булган сумын сайн малчин Ж.Чулуун

           5.Булган сумын сайн малчин О.Болдбаатар

           6.Булган сумын сайн малчин Д.Магсаржав

           7.Булган сумын сайн малчин А.Зоригтбаатар

           8.Булган сумын анхны алдарт уяач Д.Маньбадар

           9.Булган сумын анхны алдарт уяач Д.Бат-эрдэнэ

    Санал асуулга

    Булган сумын ЗДТГ-ын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

    Үр дүнг харуулах

    Вэб холбоос

    Цаг агаар