Булган аймгийн Булган сумын Засаг Даргын Тамгын Газар

“БАЙГАЛЬ ДЭЛХИЙ, ТҮҮХ СОЁЛОО ХАЙРЛАЯ” ЯВГАН АЯЛАЛ

    “БАЙГАЛЬ ДЭЛХИЙ, ТҮҮХ СОЁЛОО ХАЙРЛАЯ” явган аялалд 12 жилийн 1-р бүрэн дунд сургуулийн 10-р ангид шинээр элсэн орсон сурагчдыг оролцуулсан аялал боллоо.  Монголын уламжлалт соёлыг түгээн дэлгэрүүлж хойч үедээ сурталчлах, орон нутгийн түүх соёлын  үл хөдлөх дурсгалт газар болон төрөн гарсан алдартнуудыг танилцуулж, түүхэн соёлын өвөө хайрлан хамгаалах, хүүхэд  багачуудын музейн ойлголтыг нэмэгдүүлэх, байгаль эх дэлхийгээ хайрлах үзлийг төлөвшүүлэх зорилгоор тус аялалыг Булган сумын ЗДТГ, Соёлын ордон хамтран зохион байгуулав. Явган аялал Чин ван Ханддоржийн талбай, Аваргуудын хөшөө, Баатаруудын хөшөө, Цогт хунтайжийн талбай, Бурхан багшийн энергийн цэцэрлэгт хүрээлэн, Диваажин сүм, Бунхан толгой гэсэн маршрутаар аялаж хүүхэд багачуудын дунд АХА тэмцээнийг зохион байгуулж гурван байрыг шалгаруулж шагнаж урамшуулав. 

    Санал асуулга

    Булган сумын ЗДТГ-ын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

    Үр дүнг харуулах

    Вэб холбоос

    Цаг агаар